libertari.mn | Форум
Блог хайлт:

Зогсолт

Байз даа...

Түр хүлээ!

Би өөртөө зогсолт өгмөөр байна

Санаж байна

Сэтгэл яг ингэж анирдахад

Цаг ямагт намайг живүүлэх

Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан

Тэдний хөггүй инээмсэглэл,

харц

бас царай

Энэ бүхэн урьд нь

Этгээд мөртөө зүүд шиг

Заавал өрнөж байсныг

... Тийм ээ

            Дүр эсгэх хуурамч харцнууд

            Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд

Тэнгэр минь хүлээ л дээ

Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог

Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог

Бид нэг л замыг давтаад байна

Бийр будаггүй амьдралын цаг хугацаа

Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна

Бид орон зайн тоглоом болж

Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирч байна

Авралт ухаарал чи зүүднээс минь сэрээгээд

Аянга буулган ниргээд өгөөч

Аан ...

            Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж

Зурсан зураг, заяа тавилан тэгээд надад

... үгүй ээ,

би энд л зогсолт өгмөөр байна

Зуурхан ч гэсэн

Бүх зүйлийн өнгө, хэмнэлийг умартан

Би өөрөөр ухаармаар байна

Өөрийгөө!

Байз хүлээ намайг...


бичсэн: Tji | төрөл: 2008/3/23 өдөр 09:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (51) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



цаг хугацаатай найз болмоор байгаа бол, эхлээд сөрөөд нэг үзэх хэрэгтэй. тэгээд таньд их зүйл ойлгуулна. тэгсний дараа цаг хугацаа өөрөө таныг дагаж хөдөлдөг болдог юм байна лээ шүү...
Бичсэн: Манхүү 06:28, 2012/12/7 | Холбоос | |


walala
эргэлзэх эргэлзэх улайх зүрх өвдөх хайртай чөтгөр rolling on the floor инээх инээх loser rolling eyes баярлах тэврэлт гуниглаххэлээ гаргах
Бичсэн: Зочин 03:30, 2011/4/8 | Холбоос | |


ертөнцийг өөр өнцгөөс нь харсан шүлэг шиг санагдлаа. Анх уншихад сонин санагдаад дахиад нэг, хоёр уншсан сонирхолтой юм байна. Боддог л бодол ЗОГСОЛТ..... loser
Бичсэн: tsasaa (зочин) 08:50, 2010/9/9 | Холбоос | |


тэгдэг бол сайхаан сайхан гоё шүү
Даанч бүгдийг зогсоочихоод хажуугаар нь алхлаад засаж сэлбэж дуусаад эхнээс нь эхлүүлж болдоггүй нь гачлантай not talking
Бичсэн: director 10:24, 2009/11/24 | Холбоос | |


ta zaawal setegdelee vldeegeerei
Бичсэн: Dulaahan (зочин) 10:22, 2009/11/23 | Холбоос | |


yamaar ch yum be dee. yg odoo setgel mini shyleg shig bolchihood baina. hentei ch yrilsmaargyi zvgeerl zvw ch baisan ygyi ch baisan tvvniihiig zvw gej bas dandaa ylagdmaargyi baina. tand bas dutagdal baina geech.teriig chin harin bi setgel gej taawal ta gadnaa hyiten shiryyn haldashgyi ch dotroo hvn byriig uhaantan bailgah gesen hysel chin tanii dutagdal. Ta zvgeer l neg hvnees hotsorch vzsenyy. magadgyi hen negend tanii medehiig hvssen asuult chin haa negtee alhaj l ywaa. Alhaj shvv. Amjilt hysie.
баярлах
Бичсэн: Dulaahan (зочин) 10:21, 2009/11/23 | Холбоос | |



SHYLEG VNEHEER TAALAGDLAA. BI TANIIG TEMDEGLELIINHEE DEWTERT SANAAND BUUSAN YG BYREE TEMDEGLEN BICHDEG GEDEGT ITGEJ BAINA. SHVLGIIG BAS ZURAG BOLGON ZURHAD TYR ZOGSOLT HEREGTEI CH BAIJ MEDNE. TANII YRISAN YRIA BUSDAD TYGEESEN VG BYHEN CHIN VNEHEER ZALUUST HEREGTEI BAIDAG.
Бичсэн: Зочин 09:31, 2009/9/9 | Холбоос | |


Өөрт чинь итгэж найдаж, баярлаж байдаг шүү.
2008 оноос л байх өөрийг чинь бичсэн нийтлэл зэргээр тань гадарлах болж билээ. Дараа нь Үгс...2008 -ыг тань авч уншсан. Өнөөдөөр номоо ухаж байгаад таарч дахин нэг уншлаа. "Оюун ухаан босох цаг болсон юм биш үү" гэсэн уриа дуудлага тань нийгмийнхээ бурангуй байдалд ихээхэн бухимддаг хирнээ юу ч хийж чаддаггүй, идэвхгүй байдлаасаа ичихэд хүргэх юм. Миний хувьд нийгмийн төлөө хийсэн бүтээсэн юм тун маруухан даа. Жим Коллинзийн "Good to Great" ("Сайнаас агууд дэвшихүй")-г орчуулсан, 2004 онд байх "Татвар дагасан үхлийн тойрог", 2006 онд Нэмэгдсэн өртгийн татварыг нэг мөр ойлгоё" гэж 2 нийтлэл л бичсэн. Үнэндээ нийгмийн амьдралд яаж оролцох учраа олохгүй над шиг хүмүүс бас байдаг л байх л даа. Өөрт чинь итгэж найдаж, ийм хүмүүс байгаад баярлаж явдаг шүү. Шүлэг үнэн сак эд байна.
Бичсэн: Оюун.А (зочин) 09:41, 2009/4/5 | Холбоос | |


dajgvi shvv
yr saak gej heleh heregtei ym bna
wow
Бичсэн: g84 09:06, 2008/9/2 | Холбоос | |


болно оо. энэ блог дээр байгаа бүх зүйлийг эх сурвалжийг нь заагаад хэрэглэх нь бүх хүнд нээлттэй. big hug
Бичсэн: Tji 08:30, 2008/9/2 | Холбоос | |


hi
зогсолт 1-2г өөрийнхөө блог дээр тавиж болно биз дээ?
Бичсэн: caola 04:30, 2008/8/31 | Холбоос | |


Борооны тухай
http://www.sarantenger.blogspot.com


Борооны тухай бодлын тухай, бал шиг амтын тухай, барьж буй байшингийнхаа тухай, байж болох бүхний л тухай
Бичсэн: SARANTENGER 11:36, 2008/6/3 | Холбоос | |


гоё шулэг бна таалагдлаа дэмждэг шуу амжилт
Бичсэн: uvurkhangai 06:20, 2008/6/2 | Холбоос | |


ZOGSOLT-1
Яг энэ уруул
Яг энэ харц
Яг энэ хөшиг
Энэ бүхэн урьд нь тохиолдож байсан
Бүх зүйл давтагдал мэт санагдах тэр мөчид...

...Байз даа
Би өөртөө зогсолт өгье
Санаж байна
Яг тийм
“Сар яг ингэж гэрэлтэхэд
Чи гарыг минь атгасан шүү дээ”
Энэ бүхэн урьд нь
Этгээд мөртөө өрнөж байсан
Чиний харц
Бас уруул
Чимээгүй дотносол тань ийм байсан
Хүлээ,
Хүлээ л дээ
Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог!
Бид нэг л замыг давтаад явна
Бийр будаггүй амьдралыг
Цаг хугацаа арчин
Бидний “хүн” гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна
Үзэг цаас, гашуун давамгай онгод
Үе агшин бүгд урагш хойш хэлбэлзэнэ
Бид орон зайн тоглоом болж
Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирна
Амраг минь чи
Гарыг минь атгалгүй
Часхийтэл нь чимх!
Аан!...
“Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж”
Зурсан зураг, заяа тавилан гээчид
Би зогсолт өгмөөр байна
Зуурхан ч гэсэн байз л даа
Байз!
2003.02.04 (Дурлалын гэрээ номоос)

l-)
Бичсэн: Хавар 10:33, 2008/4/17 | Холбоос | |


Zogsoltiin tuhai
Сайн байна уу багшаа, Зогсолт шүлгийг өөрийнхөө блог дээр байрлуулж ухаалаг залуусын анхааралд хүртээж байгаад баярлалаа. Бяцхан түүх өгүүлье. 2003 оны хавар Тэмүүжин багш “Үгс-2” номоо хэвлүүлэхдээ арын нүүрэн дээр нь энэ шүлгийг тавьсан юм. Шүлэг бол арай өөр байсан. Багш санал тавиад “Зогсолт-1” шүлгийн бас нэг хувилбар болох “Зогсолт-2” шүлгийг хийсэн юм. Яг үнэнээ хэлэхэд “Зогсолт-1” нь цэвэр мэдрэмж, санаандгүй хөврөлөөс ургасан, “Зогсолт-2” нь зорилтот шалтгаанаар төрсөн юм. Багшийн блогийн сэтгэгдэл дээр “Зогсолт-1” шүлгийг нь тавимаар санагдлаа.
Бичсэн: Хавар 10:32, 2008/4/17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant