libertari.mn | Форум
Блог хайлт:

"БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"

Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна. 

Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж, түүний дуу хоолой нь таныг төлөөлөн УИХ-д дуугарч байх ёстой гэж үздэг бол, хэрэв та хуульч Х.Тэмүүжинг мэргэжилтнийх нь хувьд хууль тогтоох байгууллагад ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлж, хуулийн тогтолцоог эрүүл, зөв болгоход мэдлэг боловсролоо зориулж чадна гэдэгт итгэдэг бол "Хүнээ мартсан нийгмийг бид хамтдаа өөрчилж чадна" цуглаанд нэгдэхийг урьж байна. 

Та энэхүү "БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"-д оролцсоноороо нэр дэвшигч Х.Тэмүүжингийн үзэл бодол, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн хамт, сонгуулийн сурталчилгаанд нь өөрийнхөө оролцоо, хувь нэмэрээрээ хандив оруулах боломжтой юм. 
Гэрэл зургийг Гамма агентлагийн чадварлаг гэрэл зурагчид мэргэжлийн өндөр түвшинд авах болно. 

Зураг авалтыг дэмжиж Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Баабар, шог зураач С.Цогтбаяр, дуучин Quiza нарын улс төр, урлаг соёлын төлөөлөгчид оролцох болно. Хэрэв Та эдгээр нэр хүндтэй хүмүүстэй хамт зургаа авахуулахыг хүсвэл, хэрэв Та нэр дэвшигч Х.Тэмүүжинтэй үзэл санаагаараа нэгдэхийг хүсвэл 2008 оны зургадугаар сарын 7-ний өдрийн 17 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол дахь Чингүнжавын гудамжинд байгаа Миний захын урд талбай дахь машины зогсоолд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Монголд хамгийн олон хүн багтаасан, хамгийн анхны гэрэл зургийн нүсэр том бүтээлд дүрээ мөнхөлж, УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг дэмжиж байгаагаа илэрхийлж, шинэ урлагийн шилдэг бүтээлийг хамтран туурвицгаая. 

"Бид хамтдаа - гэрэл зургын агшин" арга хэмжээний үеэр нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн сонгуулийн сурталчилгаанд хандив өргөх худалдаа явагдана. 

Цаг хугацаан дотор түүхийг эгэл хүмүүс бүтээдэг. Бүтээсэн түүх нь харин хүмүүсийг эгэл биш болгодог. Эгэл хүмүүсийн эгэл бус агшинд нэгдэцгээе! 

2008 оны зургадугаар сарын 7-ны өдөр Чингүнжавын гудамжинд уулзацгаая. 

Холбогдох мэдээллийг 50106099 утсаар лавлана уу!


бичсэн: Tji | төрөл: 2008/6/5 өдөр 11:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (71) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



миа миа миа миа миа
Бичсэн: Зочин 06:53, 2009/6/27 | Холбоос | |


Либетари сангийн веб сайт ердөө нээгдэхгүй юм бас либертари лекц дахин явагдах уу?
Бичсэн: Мөнхзяа (зочин) 10:37, 2008/11/16 | Холбоос | |


хаа сайгүй анхан дунд шатныхан гэж ялзарсан новшийн юмнууд зөндөө байна Эд нарыг одоо яадийм байгаан. Энэ балиар хуурамч юмнуудыг байсан цагт бүгдээрээ төөрсөөр л байхийм шиг байна. Хэн нь хэн гэдгийг нь таних ч арга байхгүй. Яамаар ч юм дээ? Балиар юмнуудад уур хүрээд зэвүү ч хүрээд таньд хэлий гэж бодсийн даанч мсгр.т та алга байна. Ингэж толгойгоо өвтгөж байхаар холуур явж байсан нь ч дээр юм уу даа!!
Бичсэн: uka 07:45, 2008/11/12 | Холбоос | |


unen yalna
дэмжиж байгаа шүү...........Элбэгдорж гишүүнтэй хамтран олон зүйлийг өөрчилж чадна гэж найдаж байгаа шүү...........ард түмэнд сэтгэлээ зориулах түшээ хэрэгтэй байна..........амжилт...... big hug
Бичсэн: Gerelt-od 01:06, 2008/10/11 | Холбоос | |


Баяр хүргье...
хөдөө, гадаа амраад ирсэн чинь бас ч гэж сонирхол татахаар мэдээллүүд байна аа байна, БАГШДАА АМЬЖИЛТ ХҮСЬЕ. Таны хүссэн боломжийг БУРХАН *НӨХЦӨЛДҮҮЛЛЭЭ*, одоо үйлдэл буюу *шалтгааныг бүрдүүлэгч нь* ямар алхам хийхийг харъя, ИНША...Х. nerd
Бичсэн: Umirbyek Sultanmurat 11:19, 2008/7/24 | Холбоос | |


либэртари сангийн үэбийг унших гэтэл саш рохгы байхийн яж ызэх бэ
Бичсэн: ariuna (зочин) 01:23, 2008/7/13 | Холбоос | |


bayar hurgiye
Сайн байна уу? Тэмүүжинээ
Сонгуулд амжилт гаргаж ялалт байгуулсанд баяр хургэе. Манай гэр булийнхэн чамайг бугдээрээ дэмжиж, итгэл хулээлгэж, сонголоо. Танай гэр булийнхэнд болон Жагаамаа эгчид баяр хургэе. Амжилт хусэе.
Бичсэн: delgerma 09:06, 2008/7/8 | Холбоос | |


Уучлаарай андуураад буруу зураг дарсан байна.
Бичсэн: Munguun 03:31, 2008/7/8 | Холбоос | |


Юунд ч үл гутрах, Юунаас ч үл айх,Юуг ч хийж бүтээх залуу нас минь.
Энэ блогоор аялаад сэтгэл сэргээд хамаг гуниг хойно хоцорлоо. Ихэд баяртай байна. Залуусаа гутарч сууна гэдэг нь лав бидний ажил биш юм байна. kiss
Бичсэн: Munguun 03:21, 2008/7/8 | Холбоос | |


Юунд ч үл гутрах, Юунаас ч үл айх,Юуг ч хийж бүтээх залуу нас минь.
Бичсэн: Munguun 03:07, 2008/7/8 | Холбоос | |


Би нэг зүйлийг их гайхсан. Би залуу хүнийхээ хувьд өгсөн санал маань хулгайлагдсан гэж сонсоод, Сүхбаатарын талбай дээр жагсахаар очсон. Миний адил олон залуус надтай адил шалтгаанаар очсон байсан. хэн ч биднийг ир гэж хэлээгүй гэдгийг би батлаж чадна. харин зарим нэг хүн мөнгө өгсөн мэтээр жүжиг тавьж байгаа нь гайхалтай. Байдлыг эхнээс дуустал ажиглаж байлаа...
Яагаад нөхөр Баяр гараа хумхиад зүгээр суугаад байсан юм бэ? энэ асуултанд маань хариулчих ганц ч болов хүн байгаа болов уу?,
Тэмүүжин багшаа та энэ болсон үйл явдлын талаар ямар бодолтой байгаагаа тайлбарлаач гэж таныг дэмжиж явдагийнхаа хувьд хүсэх байна.
Бичсэн: Leo (зочин) 01:49, 2008/7/7 | Холбоос | |


таныг дэмжиж байлаа. Ялсанд баяр хүргэе. =d> =d> =d> party party party
Бичсэн: Tugs (зочин) 11:20, 2008/7/6 | Холбоос | |


Сэтгэгдэл
Eagle TV-ээр лав нэлээд хэдэн будилааныг гаргаж байсан. Нэг бүүр инээдтэй юм гарч байсан. хэхэ Нэг нөхөр цоожтой, лацтай байх ёстой байсан саналын хайрцагтай өрөөг конкурс өгөх гэж явсан хүүхэд санаандгүй татсан чинь "яагаад ч юм бэ?" онгойчихсон гээд л гарч байгаа юм даа хаха инээдтэй, бас нэг эмэгтэй нэг тоог нэмж хасаж бодох гэж 3 цаг бодсон гэсэн? Тийм юм байж болох уу? Хүүхдээс тооны шалгалт авч байгаа юм уу хаашаа юм? Тооны машин хэрэглэж болохгүй гэчихсэн юм уу? Сонгууль гэж ийм юм болж өнгөрсөн байхад Элбэгдорж үнэнийг нь хэлсэндээ яахаараа буруутай болоод байгааг нь би л хувьдаа ойлгохгүй байгаа юм. Элбэгдоржтой доржгүй хүмүүс очиж жагсах л байсан гэдгийг Жаргал эгч та ойлгох хэрэгтэй. Та ч бас тэр нэвтрүүлгүүдийг үзсэн байхаа.
Гэхдээ би энд яг МАХН булхай хийсэн гээгүй шүү. Хэн нь ч хийсэн байсныг мэдэхгүй ямар ч байсан булхайтай болж сонгуульд нэр дэвшсэн зарим хүмүүс ард түмнийг мэхлэхээр оролдсон. Үүнд мэдээж хүмүүс бухимдана, би ч бухимдсан... Зарим нэг тойрог нь мэдээж гайгүй байсан байх л даа.. Гэхдээ их олон тойрог дээр будилаан болсон. Хөдөөгүүр бол хүний нүднээс далдуур юу ч хийж болно гэж бас хардаж байгаа...
МАХН-ы хувьд тэр жагсаалыг эвээр шийдчих боломж байхад юу хүлээгээд бүхэл бүтэн өдөржин юу ч хийлгүй чимээгүй сууж тэр олон хүнийг хохьроож, байшин барилга шатаалгаваа? Яагаад эртхэн арга хэмжээ авсангүй вэ??? Гайхаад барахгүй юмаа. Тэрийг л би ойлгохгүй байгаа юм confused
Бичсэн: xvv 03:23, 2008/7/5 | Холбоос | |


Жаргал гуайд бас буруу өгч болохгүй л дээ. Чи өөрөө 4 өдөр Монгол телевизийг үзээд үз л дээ. Гипноздуулсан юм шиг л болно. Харин ардчилсан нам гэдэг утгаар нь биш ардчилсан үзэлтэй, эрх чөлөөг хүсдэг хүмүүс нь энэ бүх балиар зүйлийн төлөө үнэнийг бичлэгтэй, баримттай сөхөн гаргаж ирж хүмүүсийн нүдийг нээж өгөх ёстой байхаа. Тэмүүжин ахыг ч гэсэн тэгнэ гэж найдаж байна. sad
Бичсэн: xvv 03:11, 2008/7/5 | Холбоос | |


Харамсаж байна Жаргалаа
Та эрх чөлөө,ардчилал хоёрыг зүгээр цаасан дээрх нэрс дугуйлаад бүтдэг гэж бодвол алдаа шүү. Элбэгдоржийг өмөөрөх гэсэн юм биш. Хүчирхийллийн бус аргаар гэж ярьж байхыг нь бид МҮОНТВ ээр харсаншд. Элбэгдорж дуугүй суусан бол ёстой жинхэнэ шившиг байх байсан. Наад байшин шатдаг үйлдэл чинь 1933 оны Гитлерийн Рейхстагийг шатаагаад коммунистууд руу чихдэг аргыг санагдуулж байна. Санагдуулж байна шүү. Юу ч гэсэн Санал зассан, оруулсан, шатаасан бүх нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм шиг эрх зүйчийн дипломтойн хувьд. Хувь хүний хувьд ХУ нам ч арай дэндсэн дээ. Хуулийн үндэс, төрийн үйл ажиллагааны хязгаар бол хүний эрх. Эрх чөлөө, Ардчилалыг ингэж л төсөөлдөг юм байна л даа. Яасан хямдхан, хулчгар ардчилал, эрх чөлөө, санал вэ ЖАРГАЛаа.
Бичсэн: dadido 12:32, 2008/7/5 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant