libertari.mn | Форум
Блог хайлт:

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө
эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтанд болох гэж байна.

 Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

 Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 - 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 - 2009.08.07 хооронд явагдана. Нээлттэй академи болон  Либертари сангийн багш нар сургалтыг хөтлөн явуулна.

 Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!

 Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
9902-2416, 9963-6187, 9964-5398 утаснаас авна уу!


бичсэн: Tji | төрөл: 2009/7/23 өдөр 01:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Энэ зун уламжлалт зуны сургалт зохион байгуулагдана. тэврэлт
Бичсэн: Tji 11:07, 2010/7/14 | Холбоос | |


videog uzeed bodloo
burhan ene buhniig medej harj bdag bh
yag burhanaas hamaaraltai
bu
Бичсэн: bayasaa 01:04, 2010/7/13 | Холбоос | |


Хөгжицгөөе гишүүн
эрхэм гишүүнээ зуны сургалтаа зохион бйгуулахгүй юм уу
Бичсэн: Зочин 02:55, 2010/7/13 | Холбоос | |


Shineer bichleg nemeh zavgyi yavna uu?
Oirdoo zav muutai baigaa baih. Gehdee ooriin oyun uhaandaa yug bodoj tungaaj baigaag engiin ugeer huvaaltsaarai
Бичсэн: Зочин 11:43, 2010/4/8 | Холбоос | |


Олж өгч туслаач
Principles for free society-ийг англи хэл дээрхийг хайж байна. Олж өгч туслаач... баярлах баярлах баярлах
Бичсэн: rnzy 12:54, 2009/12/7 | Холбоос | |


http://ldclub.blogspot.com/2009/11/blog-post.html

"Хөгжицгөөе" клубын блог. Эрх чөлөөний филисофи богино киног монгол хувилбараар хийлээ . Ороод сонирхоорой.
Бичсэн: Зочин (зочин) 06:12, 2009/11/16 | Холбоос | |


Блогт маань зочлоорой.
Өөрийн чинь өгсөн ярилцлагыг амтархан уншдаг. Их зөв сэтгэдэг, их зөв байр суурин дээр байгаа залуу гэж хардаг шүү. Энэ байрь сууриай албдаж болохгүй шүү. Улам их юм бичээрэй. Амжилт хүсье. Блогтой боллоо. Хүн өөрийн гэсэн блогтой болохоор өөр мэдрэмж сэтгэгдэл төрдөг нь үнэн бололтой.
Миний блогт зочлоорой. Найз нартаа блогыг маань сурталчилаарай. Баярлалаа.
Бичсэн: Зочин 06:53, 2009/11/8 | Холбоос | |


zov yaridag bolovsroltoi zaluu mash ih hundelj yavdag алга ташилт
Бичсэн: Зочин 07:39, 2009/7/23 | Холбоос | |


cool
Бичсэн: dao 01:53, 2009/7/23 | Холбоос | |


Бичсэн: Tji 01:31, 2009/7/23 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Tji 01:31, 2009/7/23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant