libertari.mn | Форум
Блог хайлт:

2007.09.22-ны өдөр Номын өдөрлөг

"Үгс..." номын хоёр дахь хэвлэлд зориулсан номын өдөрлөг

 

УРИЛГА

Та бүхнийг номын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урья.

2007 оны 9 дүгээр сарын 22-ны Бямба гарагийн 1200 цагт "Интерном" номын их дэлгүүр.

Би номонд дуртай хүүхэд байж ээ. "Номын сайн нөхөр" гэдэг тэмдэгээ харах бүрд, хүүхэд нас, уншиж байсан номнууд минь санаанд ордог.

Хүүхэд настай минь шууд холбоогүй ч номын тухай надад гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр үг бий.

Эхнийх нь "Уншигч хагасыг нь өөрөө бүтээдэг тийм номнууд л хамгийн ашиг тустай. Тийм номноос олсон санаагаа уншигч өдөөн хөгжүүлж, буруу санагдаж байгаа зүйлийг нь өөрөө залруулан бодож, арай л сул илэрхийлэгдсэн мэт санааг нь өөрийнхөө дүгнэлтээр тодотгодог" гэх үг. Энэ үг "Чи энгэж бод гэж тулгахаасаа илүүтэй, ийм байвал яах вэ гэж санал тавин хүнийг өөрөө бодоход хүргэдэг номууд илүү үнэ цэнэтэй юм гэж" ойлгоход хүргэсэн билээ.

Удаах нь "Оршлоос нь эхлэх бус, төгсгөлийг нь урдаар уншиж болох номнууд гэж бий". Энэ үг миний "номыг бүтнээр нь, эхнээс нь уншиж байж л ойлгодог гэх" хязгаарлагдмал бодлыг минь өөрчилж өгсөн юм  

Та "Үгс..." номыг хаанаас нь ч уншиж болно. Бас ном маань нийгмээ харж буй миний л цонх учир та өөрийнхөө цонхтой түүнийг харьцуулж, өөр олон цонхны тухай эргэцүүлэн бодоход тань сэдэл өгөх болов уу.

Blog-оор минь зочлон номыг дахин хэвлэх санаачлага өрнүүлж, хандив цуглуулж-илгээсэн дэлхийн өнцөг бүр дэх www.blogmn.net-ийн гишүүд, уншигч та бүхэнд баярлалаа.


бичсэн: Tji | төрөл: 2007/9/18 өдөр 01:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (35) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл
Нээлттэй байгаад баяртай байна. Монголчууд бид яг одоо үнэхээр чухал шилжилтийн шийдвэрлэх мөч дээрээ явж байна гэж би хувьдаа боддог. Энэ үед гаргах бидний шийдвэр бидний ирээдүй дээшээ юу доошоо юу гэдгийг бүхэлээр нь тодохойлох нь ойлгомжтой. Тиймээс бид хариуцлагатайгаар, хамтдаа, сэтгэл зүрхээрээ энэ шийдвэрт чухалчилж хандах ёстой болов уу... Монголынхоо төлөө цохилдог зүрхтэй залуугийн хувьд өөртэй чинь санал бодлоо хуваацахад хэзээд дуртай байх болно. Мөн таныг либеритарь үзлийг жаахан дэлгэрүүлж тайлбарлах гэж оролдвол баярлана шүү.
Бичсэн: bugsana (зочин) 09:53, 2007/10/15 | Холбоос | |


Сайн байна уу?
Багш аа та хэзээ шинэ үндсэн хуулийнхаа төслийг блог дээрээ тавих юум бэ? Миний хувьд гадаадад сурч байгаа болохоор Монголд болж байгаа хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байгаа билээ.Минии адил олон хүн үүнийг хүсэж байгаа болов уу.Саяхан СЕХ УИХн сонгуульд гадаадад байгаа иргэдийнхээ санлыг авах боломжгүй гэж мэдэглээ.Энэ талаар таны үзэл бодлыг мэдэх гэсэн юм.Мөн ШҮХ төслийн талаар
NET-рхэлэлцүүлэг явуулж болох уу?
Бичсэн: Sokol (зочин) 08:56, 2007/10/15 | Холбоос | |


Сэтгэгдэл

bugsana-д баярлалаа.
Тийм ээ. Бид асуудлаа шийдэх ёстой. Шийдэхийн тулд ойлголцох хэрэгтэй. Шийдлийн хувьд олон л санаа байна. Гол нь тэдгээрийн тухай ярилцаж, аль бидний асуудлыг нэмэлт эрсдэл, бэрхшээл багатайгаар шийдэж чадах уу, бид цаашдаа юун дээр тулгуурлаж асуудлаа харах энэ тэр гээд олон л зүйл байна. энэ тухай ярилцахад би хувьдаа нээлтэй шүү.

Tji



Зассан: Tji хэзээ: 10.15.2007 05:02
Бичсэн: <a href="http://(заавал бичих албагүй)" target="_blank">зочин</a> 05:56, 2007/10/15 | Холбоос | |


окла
за ер нь юу гэх гээд байгааг чинь ойлголоо. мэдээж хүн бүр өөрийн гэсэн бодолтой байх ёстой. Хамхуул шиг хэн юу хэлснийг туйлын үнэн гээд хийсээд байж болохгүй. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл хэрэв та хүмүүст энэ нь буруу байнаа гээд хаанаас утаа гараад байгааг нь харуулж байгаа бол бас утаа гараад байгааг ингэж хамтдаа унтраая энэтэр гэх хэрэгтэй гэж бодож байгаагаа л бичээд байгаа ухаантай... за ямартаа ч бичлэгийг чинь хүлээдэг нилээн хэдэн хүн байдаг байх шүү...
Бичсэн: bugsana (зочин) 05:47, 2007/10/15 | Холбоос | |


Сэтгэгдэл

Шийдвэрийг хүмүүс өөрсөдөө гаргадаг. Хэн нэгэн ухаантан, амьдралын их туршлагатай, энрэнгүй их үйлстэн ч тэр бусдын амьдралыг бүрэн мэдэж, шийдэх эрхгүй гэж би хувьдаа үздэг.
Тийм учираас амьдралд хандах цонхоо олоод л хүн бүр өөрийнхөө хувь заяаны эзэн болж, хариуцлагатай амьдралд дасах хэрэгтэй байх.
busana-гийн "Хүсэн хүлээгээд байдаг аз жаргалтай амьдралаа би хэнээс шаардах ёстой, хэн хэний өмнө яг ямар хариуцлагатай байх ёстой энэтэр гээд илүү гүн утгаар нь зөв ойлгож авмаар байна." гэсэн асуултуудад би хариулж чадахгүй л болов уу.
Тэгээд бас миний ном бүх юмны шийдлийг зааж өгдөг Библ биш гэдгийг сайн ойлгоорой. Энэ бол миний л нийгмээ харж буй цонх, амьдралд хандаж буй нүдний шил маань.
Хүн бүр л өөр өөрийн нүдний шилээр асуудлыг хардаг.
Хуучин ширээний ном гэж хүн бүрт байдаг тухай их сонсдог байж билээ. Одоо бол ингэж ярих нь их л явцуу, өрөөсгөл мэт санангдаж байна. Амьдралын олон асуудалд бүрэн таардаг ном гэж үгүй. Харин хүмүүс маш олон номоор амьдралаа өнгө оруулж асуудал бүрт өөр өөр хүний туршлага, үзэл хандлагаас шийдэл олж байх нь их чухал чадвар болж байх шиг байна. Мэдээлжчихсэн, харилцаа хэт нягтарч байгаа нийгэмд тэр тусмаа энэ нь их чухал чанар байхаа.
Шийдэл хайхын тулд асуудлаа эхлээд зөв олж хар, түүнийгээ жагсааж бичих биш схемчилж том дүр зураг гарга, тэдгээрийн учир шалтгааныг нуршиж дурдалгүй гол хүчин зүйлүүдээр нь эрэмбэлж систем болго, зүй тогтлыг нь ол. Мэдээж ингэхийн тулд эхлээд шүүмжилж, эргэлзэж, үл итгэж, асуудлыг бүтээлчээр эрэгцүүлж бодож сурах хэрэгтэй байх. Дараа нь аяндаа хүн бүрт өөрийнх нь сонирхол, үзэл бодолд үндэслэгдсэн гарц харагдана. Түүнээс аль нь эрсдэл багатай, асуудлаа илүү шийдэх магадлалтай байна тэр нь л бидний хайж буй гарц болох байх. Мэдээж энэ гарц бусад хүмүүсийн сонголт дэмжлэгээр биднийх болно. Тэгээгүй цагт ганц "би"-гийн л бодол төдийн байх болно л доо.

Маш олон хүн надаас гарц, шийдэл хаана байна гэж асуудаг. Би тэдгээр хүмүүст хэлэхдээ эхлээд асуудал яаг юунаас гэдгээ ойлголцоё, тэгээд шийдлээ ярилцая гэдэг. Олон зүйл дээр асуудлаа нэг мэт ярьж буй хэдий ч тулаад ярилцахаар маш олон зүйл дээр өөр өөр юм яриад шийдлээ нэгтгэж чаддаггүй. Бүгд шүүмжилж байгаа хэдий ч ёстой "утаа хаашаа хийсч байгааг л мэдрэхээс салхи хаанаас" гэдгийг хардаггүй, харахыг бас хүсдэггүй.

Бэрхшээлээ зөв тодорхойлж ойлголцохгүйгээр шийдэл зөв гарахгүй.

Миний ном уншигч талыг нь бүтээдэг тийм л ном байгаасай гэж би хүссэн юм шүү. yho:)



Зассан: Tji хэзээ: 10.14.2007 12:15
Бичсэн: Tji 01:03, 2007/10/14 | Холбоос | |


Сэтгэгдэл
За тэгэхээр хэлсэнээр таны номыг өчигдөр авлаа, уншлаа. Гэхдээ уншсаныхаа дараа би яг таны номноос юу хүлээж байснаа ойлгохоо больчихсон. Муу гэсэн үг ерөөсөө биш шүү. Мэдээж энэ уран зохиол биш учраас би адал явдал эрээгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан таны бодож сэтгэж байгаа чинь их таалагдсан, танаас их зүйл сурна ч гэж найдаж байна.
Юу гэхээр зарим зүйлс миний толгойд шинээр орж ирсэн. Бусдын хувьд хуучин, эсвэл шал утгагүй мэт санагдаж болох ч би яг нийгэм гэж юу болох талаар жаахан өөр өнцгөөс харах тийшээ хандсан.
Нийгэм гэж энэ ойлголт ямар хийсвэр болохыг илүү харлаа, буруу гэж боддог олон зүйл ч гэсэн илүү тодорхой болсон.
Хүмүүс бид хүн төрөлхтөн гэсэн нэг л олонлогт харъяалагддаг мөртлөө яагаад улс орон болон хуваагдаж өөрсдийгөө тусгаарладаг болох? Яагаад зарим улс орон эрүүл, хүчирхэг нийгэмийг цогцлоосон байхад зарим нь ялзарсан, увайгүй утгагүй болчихсон нийгэмд аж төрж байгаа. Хүсэн хүлээгээд байдаг аз жаргалтай амьдралаа би хэнээс шаардах ёстой, хэн хэний өмнө яг ямар хариуцлагатай байх ёстой энэтэр гээд илүү гүн утгаар нь зөв ойлгож авмаар байна.
Жишээ нь хүн бүр л монголын төр завхарсан, нийгэм маань ялзарсан байна гэж ярьж байгаа ч яг ингэж өөрчлөе, энийг нь ийм болгоё гээд зөв гольдиролд нь оруулахад юу тэгтлээ саад болоод байгааг харуулах хэрэгтэй мэт санагдаж байна. Энэ талаар ч олон зөвт хүмүүс ажиллаж байгаа гэж бодож байгаа бөгөөд таныг ч төр хүмүүсийн нэг гэж итгэж байгаагаа хэлье. Мэдээж цаг нар их хэрэгтэй ч хүмүүст монголын одоогийн төрхийг нь бүтэн зургаар нь харуулаад, мөн бид ийм зүйл хүсч байна гэдгээбас сайн ойлгуулах юм бол монголчууд ямар тэнэг биш хамтдаа зүтгэнэ гэж би бодож байна. Уг нь энэ бол цэвэр удирдагч хүний үүрэг боловч монголд яг тэр гээд хэлчихээр удирдагч алга байнадаа.
заза мунгинаж мунгинаж баахан юм биччихлээ, өөрийнхөө бодлыг бичнэ гэж найдаж байна :-.)
Бичсэн: bugsana 03:33, 2007/10/11 | Холбоос | |


Сэтгэгдэл

тархины тэжээл дутагдаж бна шүү,хурдан тэжээл бэлтгээрэй! хэхэ аймаар бэлэнчилдэг тээ, шинэ нийтлэл бичих болоогүй юм уу!!! worried yho;winking
Бичсэн: зочин 03:10, 2007/10/11 | Холбоос | |


Сэтгэгдэл
танд үргэлж талархаж явдаг шүү, багшаа!
Бичсэн: зочин 02:46, 2007/10/11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би сая хөдөөгүүр явж байгаад ирлээ. Нээрээ надад зориулсан бичлэг байна лээ.
Би хувьдаа Либертари үзлийг зүгээр л өөрийгөө баясгаж, баясалгах, өрөөл бсудаас ухаалаг болж харагдах хэрэгсэл дайны үнэлэхийг хүсдэггүй ээ. Энэ үзэл өөрөө улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлоход тусалдаг үзэл санаа гэж бас итгэдэг.
Улс төр гэдэг ардчилсэн нийгэмд үнэт зүйл, эрхэмлэх зарчимаа бусадад ойлгуулж, зөвшилцөх процесс гэж би хувьдаа боддог. Энэ процесст янз бүрийн л үзэл санааны лидерүүд оролцож, тоглолт хийж байдаг.
Харин манай нийгэмд үзэл санааны лидер гэхээсээ эрх ашиг, явцуу бодлогын лидерүүд олон байдаг юм болов уу гэж боддог.
Либертари улс төрч битгий хэл либертари практик хуульч АНУ-д олон байна ш дээ.
Энэ тухай дэлгэрэнгүй бичнэ ээ.
Либертари үзлийг ойлгодог өөрийнхөө төсөөлөлийг бусдад тулгаж, ганцхан минийхээр ойлгох ёстой гээд өөрөөсөө бусдыг төр шүтэгч мэт өөрийгөө болохоор коммунд сайн дураарай нэгдэн эмьдрах мэт иргэншлийг үгүйсгэгч шашны урсгалынхан шиг бүгдийг үл тоомсорлож болохгүй байх аа.
Либертаричууд төрийн бүрэн үгүйсгэдггүй, харин хязгаарлагдмал, жижиг байлгахыг эрмэлздэг. Хувийн орчинд төрийг ойр байлгахгүйг хичээдэг.
Либертари улс төрч байдаггүй гэвэл харин их сонирхолтой зүйл болох байх шүү. за за энэ тухай дараа их дэлгэрэнгүй ярилцана аа.
Бичсэн: Tji 07:57, 2007/10/5 | Холбоос | |


...
энэ танд зориулагдсан юм шиг байна.
Үүнд өгөх хариуг тань байдгаараа сонирхон байж ёслов. Итгэл үнэмшлээ олоход минь тусалсанд талархагч.
Бичсэн: *_* (зочин) 04:22, 2007/10/2 | Холбоос | |


Сэтгэгдэл
паах вестерн юнион ямар инээдтэй юм бэ? плас 20$ сервис фий авчаад дамжуулаагүй бол мэдэгдмээр юмаа. та ядаж хэлэхгүй. гэхдээ та одоо очоод нэр ус конфирмэшн #-оо өгөөд авахгээд үз. болохгүй бол юу болохгүй байгаагаа надад мэдэгд дээ. би тийшээгээ хандаад зохицуулъя. Бэлэг сэлт дамжуулсан гээд байхаар авчихаж гэж ойлгосоншд. Миний АйДи энэ болсон. ПМ бичээрэй. эсвэл нөгөө имэйл хаягаар захиа бичнэ биз.
Бичсэн: зочин 07:24, 2007/9/30 | Холбоос | |


Сэтгэгдэл
nomiig chni avch unshinaa... uuriin chni yarij bga zuils ih davgu sanagddag shuu... ug ni erteer gudamjind taaraldsan lda uurtei chni... teed mendlii geed chadaagu...
urgeljluulen blogoo bicherei!
Бичсэн: bugsana 07:41, 2007/9/29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ би авч амжаагүй л байгаа ш дээ.
Одоо тэр юу болж байгаа бол.
Чиний хаяг руу орох гэсэн орж болохгүй байна лээ.
Бичсэн: Tji 07:36, 2007/9/29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Номын нээлт сайхан болсон шүү. Харин тэр хөтлөгч залуу гологдож байна лээ шүү. Үгээ олж хэлж чадахгүй, нэг л их гоё яридаг хүн. би лүндэндорж, сосорбарам, та гурвыг ярисны дараа ажил гараад явчихсан. угн жаал юм сонсий гэж бодсийм. тэр өдөр хотын төвийн бүх замыг хаасан байсан.
Бичсэн: зочин 12:47, 2007/9/29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тжи ахаа амжилт хүсье. Та нөгөөхөө авсануу? Одоо болтол надад recieved confirmation ирээгүй л байна. Та бас юм хэлэхгүй болохоор одоо болтол би номоо авч чадаагүй л байгаа шүү. нэг хариу мэдэгдээрэй.
Бичсэн: Just me 07:38, 2007/9/26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant