libertari.mn | Форум
Блог хайлт:

Хоёр хар боол хоорондоо ярьж байна гэнэ.

-Бид хоёр өдөр шөнөгүй, борив бохис хийлгүй ажиллаад л байх. Гэтэл идэж уух, өмсөх зүйх дээрдэхгүй. Харин энэ цагаан эзэн зүгээр л суух мөртөө тарган цатгалан, аз жаргалтай. Энэ ер нь ямар учиртай, юу болоод тэр вэ.

Хоёр боол хоорондоо ярилцаад учрыг нь олсонгүй. Тэгээд нэгийг эзнээс очоод асуугаад ир гэж гэнэ.

Нөгөөх нь бэргэж бэргэж, очоод эзнээсээ асууж байна.

-Бид ажиллаад ажиллаад аз жаргалгүй, та зүгээр суугаад аз жаргалтай байдгын учир юу вэ. Үүнийг тайлбарлаад өгөөч.

Эзэн нь хэсэг харж зогссоноо, "интеллект" гэж нэг юм байдаг юм аа. За байз чамд яаж тайлбарлая даа гэснээ. Хананы наанаа алгаа дэлгэж бариад, за чи энэнийг нэг цохь доо гэж. Хар боол гайхан, нээрээ юу, бүр хүчтэй цохиж болох юм уу гэхэд. Эзэн тэгээ гэж.

Боол хэсэг бодсоноо гараа дайлайж байгаад хамаг тэнхээгээр буулгаад авлаа. Эзэн ч гараа зайлуулаадхаж. Боол ханыг хар тэнхээгээр цохиод дуу алдан "интеллект"-ийг мах, ясаараа мэдэрч гэнэ.

За энэнийг л "интеллект" гээд байгаа юм ш дээ гэж ёжтойхон инээвхийлээд эзэн яваад өгөв.

Хар боол гараа барьсаар нөгөө боол дээрээ ирэхэд. Нөгөөх нь за эзэн юу гэж байна, яадаг гэнэ хэмээн асуув. Мань боол "интеллект" гэж нэг айхтар юм байдаг юм байна аа. Тэрнээс л болдог гэнэ гэхэд.

Тэрийгээ нэг ойлгохоор тайлбарлаад өг л дөө. Яг юу юм хэмээн нөгөө нь шалгаав.

Мань боол за би чамд үзүүлээдхэе гээд алгаа дэлгэн ийш тийш хана хайж харсанаа ойр хавьд нь хана харагдахгүй болохоор гайхасхийн хэсэг зогссоноо, алгаа өөрийнхөө нүүрний өмнө дэлгэж бариад "за энэ алгаруу хүчтэй зохь доо гэж гэнэ.

Либертари зуны сургалт дээр Э.Бат-Үүл ахын ярьсан онигоо

 

Эрх чөлөө үгүй газар оюун ухаан үгүй болдог гэж хэ хэ :). Боолчлол бодол санааг ч зэрэмдэг болгох юм даа.

Боловсрол боолчлолоос гарах үүд гэж зүгээр ч хэлээгүй үг шүү. Тэр дундаа иргэний боловсол /эрх чөлөөний боловсрол/-гүй бол эрх чөлөө эзэндээ аюул учируулна.


бичсэн: Tji | төрөл: 2007-07-31 өдөр 13:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (48) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Mongoliin huulind neg tom gajig bnaa
bi neg yum harj medej sudalaad heregjuuleed buh shatiin olon udaa yanz yanzaar uzlee unheer ineedte neg asuudal bnaaa eniig oorchilmoor bnaa nadad tusalj vzel bodliig min sonsoh hun bnu Temuujen saidtai uulzah yumsan 99083349
Бичсэн: idertugs 06:28, 2012-12-04 | Холбоос | |


unuugiiin niigemd bolovsrol mash ih dutagdaj bnaa . 1t shashin bolovsr olgvi yaduu hvmvvs ihenh ni esvs hrist geh zergiin shashnii bguullaguudad boolchlogdoj bn Afrikiin ornuudaas harhad ted esvs hristed yavaad ulam yaduu bolsnuu gehees shan yavaagvi munhrald avtjiin eniig neg yosondoo oyun sanaanii boolchlol geh bhaaa .kkk esvs bguullaguud haagdaad yavhad tend altan tsagaa vrj bsan hvmvvs yah ve . уйлах
Бичсэн: gerel (зочин) 21:10, 2010-10-09 | Холбоос | |


номио танай блогт бүртгүүлэх гэсэн чинь имэйл хаягаа зөв оруулна уу гээд байх юм би уг нь ямар нэг алдаа гаргаагүй юм даа яавал дээр вэhttp://www.blogmn.net/images/smiles/3.gif
Бичсэн: Зочин (зочин) 20:14, 2010-05-05 | Холбоос | |


олдох болов уу???
Би Principles for a free society-гийн англи хэл дээрхийг хайгаад олдоггүй ээ. Олж өгч туслаач... баярлах
Бичсэн: rnzy 17:12, 2009-12-04 | Холбоос | |


Эрх чөлөө үгүй газар оюун ухаан үгүй болдог гэж хэ хэ happy. Боолчлол бодол санааг ч зэрэмдэг болгох юм даа.

ene ug ihee taalagdav..
Бичсэн: zeregle (зочин) 10:57, 2009-04-16 | Холбоос | |


sain baina
Sain baina uu

Mongol Ulsiin Ikh Khurliin Gishuun Temuujin taniig demjjdeg shuu.

Nadad neg asuult bn aa Ta Huulichiin songos shalgaruulalt ogson uu?

Mon Khuulichiin songon shalgaruulaltiin material zadraad baikh yum eniig yaj zalruulakh ve?

Khundetgesen Dayar.
Бичсэн: Dayar 10:19, 2009-04-16 | Холбоос | |


sick
Бичсэн: Зочин 19:20, 2009-01-24 | Холбоос | |


Тэмүүжин багшийг дэмждэг шүү. Энэ бичлэг нэгэн түүхээр эхлээд эрх чөлөөний тухай хүмүүсийн сэтгэгдлүүдээр дүүрчээ. Сонирхолтой санаанууд байна. Тэгээд энд бас нэг түүх,өөрийнхөө саналыг оруулья гэж бодлоо.

Энгийнээс төгс төгөлдрыг хайх, оюун санааны хувьд юугаар ч үл хязгаарлагдах төгс эрх чөлөөнд хүрэх арга барил, дэг ёсийг япончууд бий болгосон нь зэн-буддизм юм. Зэн-буддизмд хүмүүс нийгмийн тогтсон ойлголт, логик дүгнэлт, сайн муугийн тухай үзэл бодолд хүлэгдсэн байдаг тэр л нүдээрээ орчин тойрноо хардаг гээд энэ бүхнээсээ оюун санаагаа цэвэрлэсний дараа юунд ч үл хязгаарлагдах оюун санааны төгс төгөлдөрт хүрдэг хэмээн үздэг. Хүмүүс уулыг уул гэж хардаг харин зэнг судлаад ирмэгц анх харж буй зүйл нь уул биш болдог харин төгс гэгээрэлд хүрсний дараа уул уул хэвээрээ харагддаг гэдэг. Энэ сүүлийнх бол уулыг яг байгаагаар нь үнэн мөнөнөөр нь харж, ухаарч буйн илрэл.Урьд нь бид уулыг өөрсдийн доторх үзэл бодлынхоо шагайвчаар л харж байсан хэрэг. Энэ утгаараа зэн бол үнэн мөнөнд, эрх чөлөөнд хүрэх нэг арга юм. Миний доор бичих түүх зэнгийн коануудын нэг. Зэнд хүрэхийн тулд коануудыг дасгал болгон ашигладаг гэдэг юм билээ.

Бадарчилж яваа лам тухайн сүмийхэнтэй ном хаялцаж ялсан тохиолдолд зэнгийн сүмд хоноглож болдог байжээ. Дийлдвэл шөнө ч гэсэн яваад өгдөг байж.
Нэгэн сүмд ах дүү хоёр лам суудгаас ах нь эрдэмтэй, дүү нь тэнэг, бас өрөөсөн нүдтэй байж. Нэгэн өдөр сүмд бадарчин лам ирэхэд өдөржин бясалгалд суусан ах нь ядарсандаа дүүгээ тэр ламтай ном хаялцуулахаар явуулж гэнэ. Тэгэхдээ дүүдээ: Очоод үг хэлэхгүйгээр мэтгэлцэнэ гээрэй гэж захижээ.
Ингээд дүү нь ном хаялцхаар яваад удаагүй байтал явуулын лам ахынх нь гонхруу гарч ирээд:
-Танай дүү үнэхээр гайхалтай залуу юм. Тэр намайг дийлчихлээ гэж гэнэ.
-Ах нь юу болсныг асуутал нөгөөх лам: Эхлээд би гэгээн Буддаг бэлгэдэж нэг хуруугаа өргөлөө. Чиний дүү будда болоод түүний сургаалийг бэлгэдэж хоёр хуруугаа өргөлөө. Би будда, түүний сургаал, ертөнцийн зохицлыг бэлгэдэж гурван хуруугаа өргөсөн чиний дүү эдгээр бүх зүйл нэг л эх үүсвэртэйг илтгэж нүүр лүү минь гараа зангидаж дэлслээ. Ингээд би ялагдсан тул танай сүмд хонох эрхгүй боллоо гээд сүмээс явжээ.
Тэгтэл дүү нь төдөлгүй “хаана байна өнөөх залуу?” гэсээр хар гүйхээрээ орж ирж гэнэ. Ах нь юу болсныг асуутал дүү нь: Эхлээд тэр намайг ажиглан чимээгүй сууж байснаа ганц нүдтэй юм байна гэж доромжлоод нэг хуруугаа харуулж байна. Би явуулын лам болохоор эелдэг байя гэж бодоод хоёр нүдтэйд чинь баяр хүргэе гээд хоёр хуруугаа өргөлөө. Тэгтэл тэр муу бүдүүлэг, өөдгүй новш чи бид хоёрынх нийлээд гуравхан л нүд болно шүү гээд гурван хуруугаа өргөдөг байгаа тэгэхээр нь миний уур хүрээд нүүрлүү нь дэлсээд авсан чинь босоод зугатаачихсан гэж гэнэ.

Буддын философи, зэн буддизм хүнийг аливаа нэг үзэл бодлын хязгаарлатанд өөрийгөө хүлүүлэх, юмыг ганц л талаар харах, аливаа нэг зүйлд хэт дасаж автахаас зайлсхийлгэдэг. Тиймээс заавал гэгээрч оргилд нь хүрдэггүймаа гэхэд өдөр тутмынхаа амьдралын хажуугаар зэнг судалж, уншиж байх нь оюунаа хөгжүүлэхэд, төгөлдөржүүлэхэд хэрэгтэй санагддаг. Энэ ч бас оюуны санааны эрх чөлөөнд хүрэх нэг арга байх.
Бичсэн: Зочин 23:56, 2008-07-10 | Холбоос | |


Эрх чөлөө
Эрх чөлөө, энэ нь бурханлаг ариун үг… зүгээр л үг бишээ. Эрх чөлөө, хүний эрх буюу хакки байгаа цагт хүн агуулгын хувьд хүн мөн юм. Эрх чөлөө бол миний амьдрал.

Исламын орнуудад анх Ислам гэгч нь хүмүүсийн оюун ухаанд буухгүй тэр цагт эмэгтэйчүүд, охидуудыг хүн биш гэж тооцдоггүй байлаа, энэ юу гэсэн үг бэ гэвэл, тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байж… Тэд эрх чөлөөт хүн мөн атлаа хүн гэж тооцогддоггүй аж, гэхдээ оюун ухааны эрх чөлөөг Бурхан ч хязгаарлаж чадахгүй юм…

Нэгэн эр эхнэр нь охин хүүхэд төрүүлж өгсөнд хувь заяандаа гомдож тэр хүүхдийг хэдэн жил хүнд харуулахгүйгээр өсгөжээ. Эцэст нь тэр хүүхдээ хороохыг шийдэж. Учир нь тэр үед буюу Исламыг хүн төрөлхтөн мэддэггүй тэр үед эмэгтэй хүүхэдтэй болох нь хамгийн том гутамшиг байлаа.
Тэр эр газар ухаж, хүүхдээ амьдаар нь булах гэж байна… Хүүхэд нь ухсан газарт нь өөрөө орж, аав аа, та юу хийж байгаа юм бэ, таны гутал муухай болчхож гэж аавынхаа гуталыг арчиж өгнө… Аав нь өөрийн эрхгүй нүднээсээ нулимас гарч, хүүхдээ бусдыг дагаж… амьдаар нь булжээ.

Бурханы хүн төрөлөхтөнд өгсөн хамгийн том бэлэг нь эрх чөлөө юм. Гэхдээ чөтгөр ч бас эрх чөлөөг мэдэрдэгийг мартаж болохгүй.
Бичсэн: muslimongolia (зочин) 21:43, 2008-02-24 | Холбоос | |


Малууд гэж үү?
малууд гэж хэнийг хэлнэ бэ? интэрнэтэд орох боломжгүй өнөө маргаашаа яая гэж байгаа нийгмийн эмзэг давхрагынхнсу уу? алъ эсвэл нэт гэдэгийн барааг ч хараагуй тэр хэсэгүү?
Бичсэн: Tumee_glu 23:54, 2008-02-05 | Холбоос | |


Витаминжуулалт
яахуудээ энэ интэрнэт үздэг улс ч дүүрч, Харин бусад малууд маань яана даа
Бичсэн: vitaminjuulalt 19:50, 2007-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
2007.12.08 нд утгуу кино тэатрын нх танхимд х.тэмүүжингийн ,,амжилтанд хурэх 9н алхам лэкц болно та бухнийг урж байна
Бичсэн: зочин 21:22, 2007-12-02 | Холбоос | |


мэдлэг
мэдээлэл сайтай хүн эрхээ мэддэг. мэддэггүй нэгэндээ мэдээлэл өгөхийг хичээцгээе
Бичсэн: gegeen (зочин) 13:07, 2007-10-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
10 сарын сүүлээр аль хотоор зочлох юм. ойр бол гээ..л

татаа
Бичсэн: tatah 18:18, 2007-09-23 | Холбоос | |


hi
таны лeкцыг төлбөртэй сонсдог уу. уул нь лeкцыг чинь сонсох гэсийн. лекцын зараа энэ сэтгэгдэл дээрээ тавих уу?
Бичсэн: desdo (зочин) 17:42, 2007-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив