libertari.mn | Форум
Блог хайлт:

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

 

Жич: Сургалтын нэг хүнд ногдох зардал 140 000 төгрөг.

Та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 50 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархал илэрхийлья!

 

 Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг

50106099, 99022416 утаснаас авна уу!

                       

Сургалтын хөтөлбөр

2008.08.11        /Даваа гараг/

08.30 - 09.00     Бүртгэл

09.00 - 10.30     "Дуган хад" амралтанд очих

10.30 - 11.00     Байрлах

11.30 - 13.00     Танилцуулга хичээл:              

Нүүр хагарцгаая

Бидний дүрэм /Spontaneous order/

13.00 - 14.30     Өдрийн хоол

14.30 - 16.00     Эрх чөлөөний философи

16.00 - 16.10     Цайны завсарлага

16.10 - 17.00     Иргэний боловсрол

18.00 - 20.00     Оройн хоол

21.00 - 23.00     Танилцах үдэшлэг

2008.08.12        /Мягмар гараг/

09.00 - 10.00     Өглөөний цай

10.00 - 11.20     Иргэний нийгэм

11.20 - 11.30     Цайны завсарлага

11.30 - 12.50     Хувийн өмч, чөлөөт зах зээл

13.00 - 14.30     Өдрийн хоол

14.30 - 16.00     Ардчилал

16.00 - 16.10     Цайны завсарлага

16.10 - 17.00     Туслах хичээл

18.00 - 20.00     Оройн хоол

21.00 - 23.00     Чөлөөт цаг

2008.08.13        /Лхагва гараг/

09.00 - 10.00     Өглөөний цай

10.00 - 11.20     Хүний эрх

11.20 - 11.30     Цайны завсарлага

11.30 - 12.50     Тэгш эрх

13.00 - 14.30     Өдрийн хоол

14.30 - 16.00     Шударга ёс

16.00 - 16.10     Цайны завсарлага

16.10 - 17.00     Туслах хичээл

18.00 - 20.00     Оройн хоол

21.00 - 23.00     Чөлөөт цаг

2008.08.14        /Пүрэв гараг/

Орчинтой танилцах аялал хичээл

09.00 - 10.00     Өглөөний цай

10.00 - 13.00     Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/

13.00 - 14.30     Өдрийн хоол

14.30 - 17.00     Зочны цаг

18.00 - 20.00     Оройн хоол

21.00 - 23.00     Чөлөөт цаг

2008.08.15        /Баасан гараг/

09.00 - 10.00     Өглөөний цай

10.00 - 11.20     Эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг    

11.20 - 11.30     Цайны завсарлага

11.30 - 12.50     Дүгнэлт хичээл

13.00 - 14.30     Өдрийн хоол

14.30 - 16.00    

16.30 - 17.30     Буцах бэлтгэл

17.30                Хот руу буцах


бичсэн: Tji | төрөл: 2008-08-01 өдөр 16:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (42) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



LIBERTARIAN SUMMER SESSION ХӨТӨЛБӨР ЭНЭ ЖИЛ 2011 ОНД ЯВАГДАХУУ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВМААР БАЙНА ХЭЗЭЭ ХААНА ЯМАР ҮНЭТЭЙ ГМ
Бичсэн: Зочин 01:31, 2011-01-07 | Холбоос | |


миа
Бичсэн: Зочин 09:24, 2009-07-10 | Холбоос | |


ах хүү блогоо бич за ордонд юу болж хэн дарамталж,тэнэгтээд байгааг бич за та бидний төлөөлөгч шүү бас
Бичсэн: dadido 23:08, 2009-06-03 | Холбоос | |


яагаад юм бичихгүй байна аа ах хүү
бас ододын өвчинөөр өвдчихөв үү
Бичсэн: dadido 23:06, 2009-06-03 | Холбоос | |


Зиак, зуны энэ либератори сургалт ч дөрвөн жил үргэлжилэх бололтой. Блогмн нээгдэнгүүт ороод ирсэн таг Mia
Бичсэн: molor 15:05, 2009-05-26 | Холбоос | |


sain baina u?
sain baina u? tanitai yaj holboo barih ve mail hayagaa uldeej boloh u?
Бичсэн: Ganchuluun B (зочин) 22:24, 2009-04-13 | Холбоос | |


Хөөх та чин бас блогтой юм уу? Би таныг шүтдэг шүү big grin Эрч хүчээр дүүрэн их юм хийж бүтээгээрэй party
Бичсэн: Шүтэн бишрэгч (зочин) 21:13, 2009-03-10 | Холбоос | |


Миний бодлоор хүмүүст нийгэмд гүйцэтгэх ёстой өөрийн үүрэг гэж байдаг гэж боддог. Таны үүрэг бол энэ нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар нийтлэж, хэлж, ярьж ойлгуулах юм болов уу. Хэрвээ ингэхээ болиод бичихгүй, ярихгүй, дуугарахгүй болчихвол итгэл хүлээлгэж явдаг над мэтийн залуучууд бол үнэндээ тун эмгэнэлтэй зүйл болж хувирна. Тиймээс нийтлэлээ битгий зогсоогооч гэж танаас хүсэх гэсэн юм. Олон түмний итгэлийг нэг аваад улстөр луу орсон л бол ХЭЗЭЭ ч чөлөөлөгдөггүй гэж Ц.Элбэгдорж гуай нэг удаа хэлж байсан байхаа.
Бичсэн: Leo (зочин) 13:57, 2009-02-09 | Холбоос | |


харин тийм яагаад салхи оруулахгүй байгаа юм бол доо гэж...одоо салхилах биш шууруулах биз ээ
ОДОО ҮГЭЭР ЭХЛҮҮЛЖ, ҮЙЛДЛЭЭР ХАРУУЛАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ байна.
сониноос санхүүгийн хямралаас болоод эрх чөлөөний онол руу дайрагсад, түүнийг буруушаагчид ихдэж байгаа юм шиг crying
Бичсэн: dadido 20:10, 2009-02-06 | Холбоос | |


Та блогтоо салхи оруулахгүй юм уу? олон уншигч шинэ бичлэг хүлээгээд л байгаа.

завгүй л байгаа байх.

за юутай ч ажлын амжилт хүсье. бас блогтоо салхи оруулаарай happy
Бичсэн: Pearle_Deppsu 13:02, 2009-02-03 | Холбоос | |


big hug Баяр хүргэе. Зорьсондоо хүрсэнд.
Бичсэн: molor 00:46, 2009-01-17 | Холбоос | |


tiim e shine yum tavi
Oird yagaad shine yum oruulahgui bnaa zavgui l yavna uu?

Бичсэн: Зочин 12:20, 2009-01-11 | Холбоос | |


Сонгууль
Сонгуулийн ерөнхий хороог захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргаснаас болоод Энхбат та 2 ийн асуудал мухардалд ороод бна. Энэ та талаар хуульч та их ярих хэрэгтэй бна. Амжилт.
Бичсэн: U 17:20, 2009-01-05 | Холбоос | |


mongolyum.blogspot.com
mongolyum.blogspot.com oor zochlooroi
Бичсэн: Зочин 20:04, 2009-01-04 | Холбоос | |


mongolyum.blogspot.com
mongolyum.blogspot.com
Бичсэн: Зочин 20:03, 2009-01-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив