"LIBERTARIAN SUMMER SESSION"
Либертари зуны сургалт
Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.
Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.
Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.
Жич: Сургалтын нэг хүнд ногдох зардал 140 000 төгрөг.
Та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 50 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.
Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархал илэрхийлья!
Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
50106099, 99022416 утаснаас авна уу!
Сургалтын хөтөлбөр
2008.08.11 /Даваа гараг/
08.30 - 09.00 Бүртгэл
09.00 - 10.30 "Дуган хад" амралтанд очих
10.30 - 11.00 Байрлах
11.30 - 13.00 Танилцуулга хичээл:
Нүүр хагарцгаая
Бидний дүрэм /Spontaneous order/
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Эрх чөлөөний философи
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Иргэний боловсрол
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Танилцах үдэшлэг
2008.08.12 /Мягмар гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Иргэний нийгэм
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Хувийн өмч, чөлөөт зах зээл
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Ардчилал
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Туслах хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт цаг
2008.08.13 /Лхагва гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Хүний эрх
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Тэгш эрх
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Шударга ёс
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Туслах хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт цаг
2008.08.14 /Пүрэв гараг/
Орчинтой танилцах аялал хичээл
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 13.00 Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 17.00 Зочны цаг
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт цаг
2008.08.15 /Баасан гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Дүгнэлт хичээл
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 …
16.30 - 17.30 Буцах бэлтгэл
17.30 Хот руу буцах
бичсэн: Tji | төрөл: 2008-08-01 өдөр 16:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (42) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
бас ододын өвчинөөр өвдчихөв үү
ОДОО ҮГЭЭР ЭХЛҮҮЛЖ, ҮЙЛДЛЭЭР ХАРУУЛАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ байна.
сониноос санхүүгийн хямралаас болоод эрх чөлөөний онол руу дайрагсад, түүнийг буруушаагчид ихдэж байгаа юм шиг
завгүй л байгаа байх.
за юутай ч ажлын амжилт хүсье. бас блогтоо салхи оруулаарай
Сэтгэгдэл бичих