libertari.mn | Форум
Блог хайлт:

Монголын тархи ГООЖИЖ БАЙНА...

Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар.

Фридрих А.Хаек

"Оюунлагууд" ажил хаяа юу?

Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлага тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий барин хүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ард түмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийн сайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт л таалагдаж байна. Гэхдээ сонсоход эх оронч, ард түмнээ бодсон мэт дуулдах төрийн оролцоо, улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь их.

"Ард түмэн", "жагсаал цуглаан" гэснээс хүн төрөлхтний түүхийн туршид ганцхан төрлийн хүмүүс л ажил хаяагүй юм гэнэ лээ. Бусад бүх салбар, төрлийн хүмүүс хүссэн цагтаа ажлаа зогсоож, өөрсдийнхөө хэзээ ч орлошгүйг харуулахын тулд бусдад шаардлагуудаа тулгасаар ирсэн. Харин дэлхий дахиныг "Атлантид" адил мөрөн дээрээ үүрэн, тэдний амьдралыг тэтгэдэг атлаа зөвхөн тарчлаан, үзэн ядалт, гадуурхалыг ажлын хөлс болгон оронд нь авдаг ч хүн төрөлхтнөөс хэзээ ч урваагүй ганцхан төрлийн хүмүүс бий. "Оюунлаг" хүмүүс хэзээ ч ажил хаяж, оюун ухаан хэзээ ч зогсож байгаагүй юм. Өлсөж, үзэн ядуулж, хүчирхийлэлд өртөж, шатаалгаж байсан ч оюунлаг хэсэг дэлхий бөөрөнхий, урлаг аугаа, эрх чөлөө төрөлх болохыг нотолсоор, хүмүүст гэрэл гэгээгээ харамгүй зориулсаар ирсэн. Хэрэв тэд байгаагүй бол хорвоо ертөнц ингэтлээ хувьсан өөрчлөгдөж, хүмүүс бид цаг хугацаа, орон зайг эрхшээх энэ их хөгжлийг амьдрал ахуйдаа оруулж чадахгүй байлаа. Хүн бүр эрх чөлөөндөө эзэн байх явдлыг ч "дарангуй бодолтнууд"-аар хүлээн зөвшөөрүүлж дөнгөхгүй байв.

Гэтэл харин монголын оюунлагууд ажил хаясан мэт хаана яваа нь үл мэдэгдэх юм. Оюун ухаанаа муу ааш, араншингийнхаа боол болгочихоод, нийгмээ "амьтны ферм" адил эх захгүй шунан идэх донд умбуулж буй дарангуй бодолтнуудын эсрэг оюун ухаан босох цаг болсон юм биш үү. Эрүүл саруул бодол, хөгжилд хүрэх оюуны шийдлүүд хаана гацаж, хаана нуугдана вэ? Бат-Үүлийн бичсэнчлэн оюунлагууд нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, "супер сармагчингууд"-ын зэрлэг ааш араншингийн эсрэг эрүүл санаа бодлуудыг сөргүүлэн тавих цаг нь болоогүй юу.

Оюунлагууд үгүй газар "дарангуй бодолтнууд" ажил ихтэй байдаг. Учир нь тэд бусдын харанхуй мунхаг байдлаас эрх мэдэл, хүч чадлаа олж авдаг юм. Тиймээс оюунлагууд гэрэл гэгээгээ бусдад түгээж, орчноо өөрчлөхгүй бол улс төрчид өөрчлөгдөхгүй, дарангуй бодолтнуудад далд орохгүй ээ.

Хаа сайгүй "Романтик хортонгууд"

Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан, гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг. Тэд бол "Романтик хортонгууд". Өнөөдөр олон хүн амжилттай ажиллаж буй бизнесийнхний эрхийг хөндөж, бүтээсэн баялагийг нь хуваан авахаар түрэмгийлж байна. Энэ түрэмгийллээ эх орон, ард түмэн гэх гоё үгнүүдээр халхалж, төрийн бодлого нэрийн дор зөвтгөж байна. Эдгээр хортонгууд гэхдээ өөрсдийнхөө сайн сайхны эх булгийг устгаж байна гэдгээ ойлгох ч үгүй байгаа. Тэдэнд социализмаас удамшсан өвчин болох эх орон, ард түмэн гэх мэт энэ хийрхэл нь өнөөдөр бизнесменүүдийг энэ гоё үгнүүдийнх нь “тахилга өргөх золиос" болоход хүргэж буй юм. Уул нь шударга хөдөлмөрч хүмүүсийн өөрийнхөө авъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ бий болгосон сайхан амьдралын буянаар тийм авъяас байхгүй олон хүн "хүн шиг амьдрах" бололцоотой болдог гэдгийг бодох л хэрэгтэй байх. Даанч харамсалтай нь авъяасгүйнүүд нь төрд шургалж, улс төр хийн хөдөлмөрлөх авъяастай хэдийгээ цөлмөж, дээрэмдэх нь түгээмэл юм даа.

Монголын утга зохиол ч бас үүнд хувь нэмрээ оруулна гээч. Гагцхүү ядуурлын эрэн үед л оюун ухаан ач холбогдолгүй мэт болж, хүмүүсийг оюун ухаан жолоодохгүй харин хүний тарчлаан, зовлон жолоодож эхэлдэг гэдэг. Тэр цаг үед хүмүүс зовлонгийн тухай мэдлэгээ ямар нэг уран бүтээл болгон хувиргаж, өнгөрсөн үеээ магтан дуулах төдийхнөөр сэтгэлээ хууран, өөрсдийнхөө амьдралыг улам бүр хар бараан сүүдэрт нуун, ирээдүйд итгэх гэрэл гэгээ, амьдралаа өөрчлөх итгэл, хувь заяагаа сонгох эрх чөлөөгөө урлагийн нэр барьсан "Романтик хортонгууд"-д алдаж эхэлдэг.

Би мэргэжлийн шүүмж өрнүүлээд байх утга зохиолын мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ өдөр тутамдаа оюуны цангаагаа тайлж, сэтгэхүйн дасгал болгон утга зохиолын олон төрөл бичлэгийг шамдан унших дуртай хэрэглэгч. Гэтэл манай урлаг ямар ч авъяасгүйн харгайгаар биелэгдэж чадаагүй хүсэл мөрөөдөл, хий хоосон сүржин үг, учрыг нь ч гүйцэд тайлж чадаагүй хээнцэрлэсэн өгүүлэмжүүдтэй ядмагхан утга санааны бөөгнөрлөөр л илэрхийлэгдэж, гэгээлэг зүйл нэг ч үгүй, хар бараан зүйлс эсхүл марзганасан хэдэн тавилтаар хэмжигдэж байна.

Хувь хүнийг нийгмийн эрэг шураг мэт үнэлэн, төрийг магтан дуулж "иргэн бол төрийн ариун өмч", "хөрөнгөтэй хүн бол муу муухайн туйл" гэх хүртлээ марзганах хэрэг байгаа юм уу даа ер нь. Хувь хүн өөрийнхөө эрх чөлөөнд эзэн байж, хувийн өмчтэй болох гэж тэмцсэн тэмцэл хүмүүний түүхийг тодорхойлохоор хэмжээнд оччихоод, утга зохиол бүхэлдээ биш юм гэхэд ямар нэг байдлаар экзистенциалист шинжтэй болчихоод байхад, урлагийнхан маань хоосон толгойгоо уран үгээр халхлан, "хамтач үзэл", "төр дээдлэх бурангуй ёс"-ыг утга зохиол нэрийн дор бидний толгой руу чихэж, "сайн хүн гэдэг өмчгүй хүн" гэх маягийн социалист ёс суртахуунаар эрх чөлөөг минь хулгайлалцаж, "Романтик хортон" болж суух юм. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ахаа гэж...

Урлаг цаг үеээ бүтээдэг гэдэг. Харин манай урлаг, утга зохиол цаг үеэ хойш чангааж байна.

"Тархины гоожилт"

Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядуурал нүүрлэдэг. Тэр газраас өөрийн гэсэн оюун ухаантай, түүндээ итгэж, эрх чөлөөгөө хулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг нь дүрвэн зугтдаг. Энэ бол жам ёсны үзэгдэл. Үүнийг "тархины гоожилт" хэмээн нэрлэх нь бий. Учир нь хүмүүний оюун ухааны эрүүл хэсэг нь эрүүл бус хэсгээсээ хүч хэрэглэхгүйгээр салж одох нь жам бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь үлдсэн тэр хэсэгт өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, нөхөх, хөгжих оюуны чадвар үгүй болдог. Тархины хамгийн гол чанар нь өөрийгөө эрүүл санаа бодлуудаар тэтгэж, хөгжих явдал бөгөөд энэ чадвар нь гээгдэж буй бол түүнийг Айн Рэндийн адил "тархи гоожиж байна" гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ.

Монгол үндэстний тархи өнөөдөр гоожиж байна. Мэргэжил мэдлэгтэй, амьдрах аргатай олон хүн өнөөдөр монголоос дайжин гадагш тэмүүлж байна. Монголдоо олон зүйл шинээр хийж бүтээж чадах эрүүл бодол санаатай, хөдөлмөрч иргэд гадагш нүүн, өөр бусад орны хар бор ажлыг хийн, баялгийг нь бүтээлцэж, тэнд ажиллаж амьдарч байна.

Үнэндээ хэнд боловч баяжих боломж нь нээлттэй, баяжина гэдэгтээ итгэлтэй, шударга чөлөөтэй орчин хэрэгтэй. Тийм болохоор төртэй түншилж, албан тушаалтантай хамтарч байж л амжилтанд хүрдэг, эрх мэдлээр дамжиж баяждаг гажчихсан монголын энэ орчинд эрүүл тархи байж чадахгүй. Гадагш тэмүүлэх тэдгээр тархийг би лав хувьдаа буруутгах арга алга. Харин монголын тархийг гоожуулаад байгаа мөртөө тэрэнд санаа тавихгүй, эрүүл тархи ажиллаж, амьдарч болох тэр орчинг нь бүрдүүлэх үүрэгтэй ч энэ ажлаа хийж чадахгүй байгаа тэр тархигүй хэсэгт л би бухимдаж байна. Энэ бүхний эцэст гоожих тархигүй хэсэг нь голомтоо сахиад үлдэх вий хэмээн хувьдаа бас айж байна.

Төмөр нүүртэй ч ичих нүүргүй төр

Ер нь удирдагч увайгүй /люмпэн элит/ болсон газар зөв нь буруу, сайн нь муу, хулгай нь шударга болдог. Тийм газраас зөв, сайн, шударга зүйлийг эрхэмлэх эрүүл тархи гоожиж зугтах нь зүйн хэрэг.

Онцлог нь монголд тархи гадагш гоожиж гарахаасаа гадна дотроо бөглөрч, хөгзөрч байна. Люмпэн элитүүд нь угсаа залгамжилсан язгууртан адил эрх мэдэлдээ хадагдаж, өөрсдөө бусдад ухаалаг, цэцэн болж харагдахын тулд ойр орчиндоо "хамгийн бага тархитай хүмүүсийг" бөөгнүүлж, өөрсдийгөө хүрээлүүлж, цайз хэрэм мэт хамгаалуулж байна. "Жаран чавганц уралдахад нэг чавганц нь түрүүлнэ" гэдэг бол тэдний ухаантай болж харагдах жүжгийн хамгийн гол дүрэм.

Тархигүй шахам туслагчид нь хамгийн болхи, тэнэг жүжиг найруулж, төмөр нүүр гарган иргэний амьдралыг бантагнуулахад, хагас тархитай удирдагчид нь засаж, зааварлан энэрэнгүй хийгээд ухаантай царайлж, бусдад хариуцлага тооцон, өөрсдөө хариуцлагагүй байх бол монгол төрийн өнөөгийн дүр төрх. Тэгээд болоогүй иргэдээ өөр шигээ тархигүй мэт бодон, намайг дарлах, миний ажлыг хянах, миний дотоод хүсэл мөрөөдөл, сэтгэлийг минь хүчирхийлж, оюун ухааныг минь боймлох тэр эрх мэдэл-дур зоргоо "чи төрөө дээдэл, иргэний үүргээ биелүүл, дэг журам сахь, татвараа төл тэгэхгүй бол төр төмөр нүүрээ үзүүлнэ" хэмээн байнга тулган баталгаажуулах мөртөө, өөрсдөө миний өмнө хүлээсэн үүргээ мартан огоорч, биднийг /иргэнийг/ үл хүндэтгэж, юманд бодохгүй байгаа тэдний энэ пээдгэр зан намайг байнга гайхалд оруулдаг. Бүгдийг угжин бүүвээлэх буянлаг-социалист төрхөө хаацайлж, хамгаалан нэгийг нь дээрэмдэж, нөгөөг нь тэтгэн, бүхнийг эрхшээлдээ оруулах гэсэн "дарангуй бодолтой" атлаа тэд сонгууль болохоор биднээс санал гуйн ирэхдээ ичэх нүүрээ хаана гээж, юунд итгэж буй нь бүүр ч гайхал төрүүлнэ гээч.

Тэдэнд даанч гоожих тархи байхгүйтэйгээ адил бас ичих нүүр байхгүй юм даа.

2006.05.19


бичсэн: Tji | төрөл: 2007-04-15 өдөр 17:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (19) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Энэ Мөнхбаясгалан чинь нөгөө , хүүхэн мөн үү?
Бичсэн: Зочин 21:49, 2008-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл

Хэ хэ, Зочны иш татсан энэ өгүүлбэр миний нийтлэлийх бишээ. Мөнхбаясгалан гээд сэтгүүлч эмэгтэйн нийтлэлийх. Сэтгэгдэл дээр нэг зочин хуулаад тавьчихсан байна лээ. Зав гаргаж бүгдийг уншсанд тань баярлалаа.  
tji...



Зассан: Tji хэзээ: 9.2.2008 08:20
Бичсэн: Зочин 13:58, 2008-09-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Халуун залуу нас, хариж буцахийг мэдэхгүй эрч хучээ гаднийханд ургучихууд увуу эмээ болсон хойноо оршуулгийн зувшуурул ясаа тавих газар хайн Монголийг зориж бгаа хумуусээс хайхгүй нь бас л маргашгүй 


ene tani niitleliin 1 heseg vu ch oilgosongui bidniig 1 bolohor goojij bga tarhi gej haramsaad bga vum u esvel ekh orondoo yasa ch tavih erkhgui hogjliin toloo ekh orniihoo toloo gej bodoh erhgui humuus geed bga vum u
Бичсэн: caola 13:31, 2008-09-02 | Холбоос | |


ted, bid, bi!?
ter bol manai angiin huuhed, bid bol manai ger bul minii aaj aav ah egch duu nar, bi bol bi uuruu minii bie-s gadna bas minii oyun uhaan.

tanii ted geed bgaa humuus chini bid-ntei ogt hamaagui "subjekt" mun uu? magadgui tanii duu, ah, hadam, hursh, darga chini esvel uvurhangain malchin.
ted, bid, bi=mgliin niigem
tednii shaardlaga, bidnii husel, minii muruudul=mgl-iin setgehui
Бичсэн: Зочин 22:03, 2008-06-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би урлагыг бүхэлд нь мэдэхгүй ээ. Хэрэглэгчийн түвшинд л мэдлэгтэй. Гэхдээ нийгмээ ойлгож, түүнийг цааш тэмүүлэлтэй байлгахад урлаг өөрөө ямар үүрэгтэй, хувь хүн урлагаар дамжиж хэрхэн өөрөө өөрийгөө ойлгодог, улс орны хөгжлийн бодлогод урлаг, утга зохиолын бодлого ямар байх энэ тэр тухайд бол бүхэл бүтэн философийг нь харин өчнөөн олон жил судлаж уншсан шүү.
Энэ талаар мэдлэгээ хуваалцах хүн байвал сэтгэгдлээ дэлгэрэнгүй бичээрэй. /:)

Зассан: Tji хэзээ: 3.23.2008 12:54
Бичсэн: Зочин 13:47, 2008-03-23 | Холбоос | |


d
urlagiig gants neg hyn tolooldoggyi byhel byten ye tsag huagtsaa tolooldog utga zohioliig dutuu l haraad bn daa
Бичсэн: byamba (зочин) 01:04, 2008-03-23 | Холбоос | |


TaPxi
Нэгэн бодлын гадагшаа гоожихоос ч аргагуй юмуу даа. Хаа ч ямар ч сайхан сургуули соёл тогсоод ирцэн байсан ч арын хаалгагуй л бол хуссэн ажилдаа ороод ходолмороо унэлүүлж чаддаггуй биздээ. Тэхээр залуу хумуус чини мэдээж хэн холсийг ни толж чадаж бна вэ тэр газар ажиллахыг бодолгуй ч яахав дээ. Тэд нарыгаа харид алдаж байгаа монгол торийн буруу.
Бичсэн: XacaP 18:46, 2008-02-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
манай эгч ч энэ гоожиж байгаа тархины 1 жоохон хэсэг нь нилээн хэдэн жилийн өмнө Их сургуулиа төгсөөд дипломоо бариад ажилд орох гээд багшийнхаа зөвлөснөөр шүүх дээр очсон чинь ажилд авах ярилцлага хийсэн эсвэл ямар ч байсан ажилд авдаг шүүгч нь хамт саунд орвол яах вэ болох юм гэсэн гэсэн. Тэгээд л бөөн уур болж ирээд сарын дараа гэхэд л гадаад гараад явцийм даа!! Би энд ирэхээсээ өмнө хальт л гэрээр дайрсан. Хэрэв монголд тэр шүүхэд нь ч юм уу тэрнээс ч том хаягтай ажилд ороод ядарч унатлаа ажилласан ч гэсэн одоо энд амьдарч байгаа шигээ энэ амьдралынхаа хагаст ч хүрэхгүй байсан байх аа!! Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл монголд амьдарч ажиллаж байгаа бусад ах эгч нартайгаа харицуулсан юм л даа!! Тэд хичнээн байр сууриа олоод монголынхоор бол сайхан амьдарч байгаа ч гэсэн нэг л вакум орчинд бөөн стрэсс!!!
Бичсэн: uka 00:42, 2007-06-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
АНУ-д ирээд монголоос гоожсон тархинуудтай олон таарч байна даа. Анх 20 доллортой ирээд амьдрах гэж тэмцэн өөрөөсөө илүүтэй ар гэртээ санаа тавин аав, ээж, ах дүүгээ тэтгэх эмгтэйтэй таарлаа.
Бичсэн: Tji 05:08, 2007-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
үнэхээр үнэн бичиж. тархи гоожиж байна гэсэн чинь нүдэнд харагдаж байна шүү.
Бичсэн: Зочин 12:15, 2007-05-10 | Холбоос | |


<i>Сэтгэгдэл</i>
Урьдчилж сануулж байгаад туусан нь бас яамай даа. Гэснээс энэ Мөнхбаясгалан гэдэг сэтгүүлч овоо дуулианы эзэн байх шүү. Нөгөө хөдөө очоод Шаабар сайдыг ор луугаа мөлхүүлээд орон даяр цацчихсан хүүхэн мөн биз дээ. Тэгээд Шийбаа гэдэг хочтой болгочихсон биз дээ. Дараа нь бас яалаа. Нөгөө талийгаач Дашбалбар гуйатай бас татаж чангаалцсан асуудал дэгдээгээд нүүр амаа баахан зүсүүлсэн гээд шуугиад байдаг билүү. Цуутай хүүхэн байна. Хааяа ч бас овоо юм биччээд байдаг санагдаж байна.

Зассан: Legacy хэзээ: 4.19.2007 07:43
Бичсэн: Legacy 15:42, 2007-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
"монголийн тархи гоожиж байна' нийтлэл ногоодохоосоо түрүүлж гарсан байна шүү дээ (он сар ни), тэгэхээр оюуны хулгай хийсэн болохгуй л дээ. Ер ни аливаа нэг сэдвээр хэдэн ч хүн бичиж болно, өөр өөрийн өнцгөөр, бие биеэ дэмжсэн эсвэл эсрэгцсэн ямар ч байдлаар бичиж болно ш дээ. Ижилхэн санаатай ч огт оор бичлэгийн хэлбэр, угийн сонголт гээд хумуусийн бичсэн зуйл ялгарах зуйл ихтэй байдаг. Ганцхан туруулж бичсэн хуний материалаас иш татвал заавал уг хуний нэрийг дурдах (citation and/or reference) хэрэгтэй.
Бичсэн: mindfulness 14:54, 2007-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Tji chi tarhitaigaasaa gadna sanaa zowoh setgeltei l yum baina. Bi zugeer l chiniihtei oiroltsoo sanaatai niitlel baina gej helsen yum. Setguulchid bas alna aa.
Бичсэн: Зочин 14:25, 2007-04-19 | Холбоос | |


<i>Сэтгэгдэл</i>
Мөнхбаясгалан Ардын эрхээс гараад Өдрийн сонинд орсныхоо дараа чиний тархины гоожилтыг арай өөрөөр дахин хүнд хүргэмээр байна гээд байсан. Дараа нь энэ нийтлэл Өдрийн сонинд нийтлэгдсэн байсныг би ч бас тэр үед уншсан шүү. "Монголын тархи гоожиж байна" нийтлэл Ардын эрхийн 2006 оны 5 сарын 17-ны дугаар эсхүл libertari.mn архивт тэр үеийнхээ бичлэгээр байгаа сонирхоод үзээрэй. Хэ хэ, гэнэт надад оюуны хулгай хийсэн юм шиг сэтгэгдэл төрдөг байна ш дээ.

Зассан: Tji хэзээ: 4.19.2007 04:32
Бичсэн: Tji 12:25, 2007-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нэлээн төстэй нийтлэл байна шүү
Бичсэн: Зочин 14:43, 2007-04-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив