libertari.mn | Форум
Блог хайлт:

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж /цаашид "Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогт...


бичсэн: Tji | төрөл: 2010/10/15 өдөр 04:36
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Төрийн далбааны өдөр

Төрийн  далбааны өдөр гэх баяр бий болоод хоёр дахь жилдээ золгож байна. Уул нь байж болох баяр. Гэхдээ нэг засвар хийгээд хандлагаа жаахан өөрчилчихвөл дэмжүүштэй баярын өдөр байгаа юм. Төрийн далбаа гээд нэрэлчихээр одоохондоо төр л баярлаж, цэрэг жагсаад байгаа юм шиг болчихсон. Уул нь Үндэсний эсвэл Улсын далбаа гээд нэрлээд хуульчилчих юм бол иргэд бид бүхэнд хамаатай өдөр болж Үндэстнээрээ баярлаж болох өдөр байгаа юм. Тэгэхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болчихоод байгаа юм даа. Мөдхөн төрийн биш Үндэсний далбаатай болох цаг ирнээ. Монгол хүн бүрийн далбаа болж иргэн ...

бичсэн: Tji | төрөл: 2010/7/14 өдөр 11:49
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Liberty summer session

Уламжлалт зуны сургалт http://bit.ly/barJvg 

бичсэн: Tji | төрөл: 2010/7/14 өдөр 11:02
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө
эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтанд болох гэж байна.

 Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх...


бичсэн: Tji | төрөл: 2009/7/23 өдөр 01:24
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих

Удаж дээ

Хоног хугацаа маш хурдан өнгрөх юм аа. Хурдтай энэ хугацаан дотор ажилаа амжуулах гэж хэрэндээ л их зүдрэх нь дээ тэ.

бичсэн: Tji | төрөл: 2009/6/5 өдөр 02:57
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (22) | Сэтгэгдэл бичих

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаат...


бичсэн: Tji | төрөл: 2008/8/1 өдөр 04:03
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (42) | Сэтгэгдэл бичих

"БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"

Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна. 

Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, ...


бичсэн: Tji | төрөл: 2008/6/5 өдөр 11:00
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (71) | Сэтгэгдэл бичих

Сонгуулийн зардлын "Хандивын данс"

Ардчилсан намаас УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эрхэм сонгогч олон болон намайг дэмждэг нийт хүмүүст хандан сонгуулийн хандив хүсч байна. УИХ-ын сонгуулийн тойрог томорсноор нэр дэвшигчийн зардлын хэмжээ их болж, Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ-ноос 133 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон. 

Сонгуульд хэн их мөнгө зарна тэр сонгуулийн дараа эрх мэдлээ арилжиж, авилга авах нь их гэдэг. Сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулдаг гэлцэх нь бас бий. 

Тиймээс Хишигдэмбэрэ...


бичсэн: Tji | төрөл: 2008/6/2 өдөр 09:49
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих

ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС

Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна". -"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Өнөөдөр сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, зарим нэг популис...


бичсэн: Tji | төрөл: 2008/4/18 өдөр 07:24
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Өнгөрсөн сард www.news.mn сайтад тавигдсан нэг нийтлэлийн маань дор ийм нэгэн сэтгэгдэл "Ярьсаар л байна уу?" гэсэн гарчигтай бичигдсэн байлаа.

Болохгүй бүтэхгүй байгааг нь бүгд л мэдэж байгаашдээ. Яах ёстой талаар ч өчнөөн жил ярилаа. Одоо бодитой дорвитой ажил хийхгүй юм бол элдэв шалдав юм бичиж цаг үрхээ болимоор юм. 2007 оны 10 сарын 19

Энэ сэтгэгдэлд хариу болгож бас нэг зочин:

Тэр бодитой доривтой ажлыг чинь хийгээд өгий гэж эрх мэдэл авсан хүмүүсээс наадахаа нэхээч ээ. Судлаачдын ажил чинь бичиж, хэлэх л байдаг юм биш үү. Шаардах юм аа шаардах хүнээс нь шаардаж чадахгүй, албан ту...


бичсэн: Tji | төрөл: 2008/4/2 өдөр 10:59
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (30) | Сэтгэгдэл бичих

Зогсолт

Байз даа...

Түр хүлээ!

Би өөртөө зогсолт өгмөөр байна

Санаж байна

Сэтгэл яг ингэж анирдахад

Цаг ямагт намайг живүүлэх

Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан

Тэдний хөггүй инээмсэглэл,

харц

бас царай

Энэ бүхэн урьд нь

Этгээд мөртөө зүүд шиг

Заавал өрнөж байсныг

... Тийм ээ

            Дүр эсгэх хуурамч харцнууд

            Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд

Тэнгэр минь хүлээ л дээ

Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог

Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог

Бид нэг л замыг давтаад байна

Бийр будаггүй амьдралын цаг хугацаа

Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж бай...


бичсэн: Tji | төрөл: 2008/3/23 өдөр 09:15
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (51) | Сэтгэгдэл бичих

"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ"

/Үндсэн зарчмууд нь ганцхан хуудсанд багтахаар маш энгийн бөгөөд хүн бүрт ойлгомжтой байдгаараа эрх чөлөөний хууль гайхамшигтай/

 

Эзэнгүй амьдралын эхлэл

/Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов/

Урьд хүмүүс хүний амьдралыг "бурхад" мэдэж, захирдаг гэж итгэдэг байв. Энэ итгэл харамсалтай нь хүмүүс "бидний амьдралыг өөр хэн нэгэн мэдэж, шийдэх ёстой, түүнд бурхан тийм эрхийг өгсөн, тэр бол язгуур, гарвал ариун эзэн, харин бид тэдэнд харьяалагдах дорд, барлаг боолууд" гэж үзэхэд хүргэж байв. Энэ үзэл үнэндээ "хүмүүсийн нэг хэсэг нь хөлдөө дарвиултай, нөгөө хэсэг нь нуруундаа эмээлтэй төрд...


бичсэн: Tji | төрөл: 2008/2/29 өдөр 05:15
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (28) | Сэтгэгдэл бичих

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

Хүмүүсийн өөрийн тусын тулд өөрсдийн бий болгосон, өөрсдийнх нь засаг төр тэдний сонор сэрэмж алдсанаас яваандаа төрийн тусын тулд төрийн бий болгосон "хэн нэгний" засаг болж хувирдаг.

Ричард Нийтхэм

«Популистуудын "тахилын ямаа" ба Монголын цөөн бизнесменүүд» гэх нийтлэлээ би, улс төрчдөөс тусгай хамгаалалт авч зах зээлийн өрсөлдөөнийг дампууруулдаг төржсөн бизнесменүүд болох олигархиуд, мөн албан тушаалаараа бизнес хийж, эрх мэдлээрээ мөнгө олдог, төрөөс төрөөд байгаа тэрбумтнуудыг биш харин улс төрөөс хөндийхөн, хэнээс ч юм гуйхгүй өөрөө өөрсдийгөө болгож байгаа, гэхдээ харамсалтай нь дэм...


бичсэн: Tji | төрөл: 2008/1/8 өдөр 10:27
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (40) | Сэтгэгдэл бичих

ПОПУЛИСТУУДЫН "ТАХИЛЫН ЯМАА" БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД

Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь ...


бичсэн: Tji | төрөл: 2007/11/30 өдөр 09:14
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (29) | Сэтгэгдэл бичих

Либертари лекц

"Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ярилцаж, нэгддэг" гэдэг. "Либертари лекц" эрх чөлөө, хувийн өмч, зах зээл, иргэний нийгэм, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх мэт зарчим, үнэт зүйлээр ярилцаж-ойлголцох залуусыг урьж байна.

Монголын либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Либертари лекц" 2007.11.15-наас 2007.12.20-ны хооронд, долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17.00 цагаас МУИС-ын хичээлийн I байрны "дугуй танхим"-д болно.

Нийт 6 удаагийн цуврал лекцээр Нээлттэй Академийн судлаачид...


бичсэн: Tji | төрөл: 2007/11/13 өдөр 06:31
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих

ХУУЛЬЖСАН ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬ

Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.

Чезаре Беккариа

Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ...


бичсэн: Tji | төрөл: 2007/10/30 өдөр 01:17
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих

Монгол улсын Үндсэн хуулийн төсөл

Үндсэн хуулийг ард түмэн амьдралаараа бичдэг гэдэг. Цаасан дээр биш амьдралд үйлчлэх хууль байхын тулд хүч түрэх бус хүлээн зөвшөөрөгдөх хууль байх ёстой гэж хэлэх нь ч бас бий.

Уншигч авхай та бидний цөөн залуусын хэт ихийг санасан алдаа эндэгдлийг уучилж, засаг төрийн увайгүй, арчаагүй байдлаас гарч, алсыг харан, хөгжлийг хурдасгая хэмээн сэдсэн Үндсэн хуулийн төслийг ухаалгаар шүүн тунгааж, энэхүү хэлэлцүүлэгт санаа бодлоо нэмэрлэнэ гэдэгт гүнээ найдна.

Таны шүүмж бидний хувьд үнэ цэнтэй.

Үндсэн хуулийн төсөл www.news.mn дээр хэлэлцүүлэг байдлаар байгаа. Та news.mn-ээс төслийг ...


бичсэн: Tji | төрөл: 2007/10/17 өдөр 08:14
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих

2007.09.22-ны өдөр Номын өдөрлөг

"Үгс..." номын хоёр дахь хэвлэлд зориулсан номын өдөрлөг

 

УРИЛГА

Та бүхнийг номын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урья.

2007 оны 9 дүгээр сарын 22-ны Бямба гарагийн 1200 цагт "Интерном" номын их дэлгүүр.

Би номонд дуртай хүүхэд байж ээ. "Номын сайн нөхөр" гэдэг тэмдэгээ харах бүрд, хүүхэд нас, уншиж байсан номнууд минь санаанд ордог.

Хүүхэд настай минь шууд холбоогүй ч номын тухай надад гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр үг бий.

Эхнийх нь "Уншигч хагасыг нь өөрөө бүтээдэг тийм номнууд л хамгийн ашиг тустай. Тийм номноос олсон санаагаа уншигч өдөөн хөгжүүлж, буруу санагдаж байгаа зүйлийг нь өөрөө...


бичсэн: Tji | төрөл: 2007/9/18 өдөр 01:14
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (35) | Сэтгэгдэл бичих

Хоёр хар боол хоорондоо ярьж байна гэнэ.

-Бид хоёр өдөр шөнөгүй, борив бохис хийлгүй ажиллаад л байх. Гэтэл идэж уух, өмсөх зүйх дээрдэхгүй. Харин энэ цагаан эзэн зүгээр л суух мөртөө тарган цатгалан, аз жаргалтай. Энэ ер нь ямар учиртай, юу болоод тэр вэ.

Хоёр боол хоорондоо ярилцаад учрыг нь олсонгүй. Тэгээд нэгийг эзнээс очоод асуугаад ир гэж гэнэ.

Нөгөөх нь бэргэж бэргэж, очоод эзнээсээ асууж байна.

-Бид ажиллаад ажиллаад аз жаргалгүй, та зүгээр суугаад аз жаргалтай байдгын учир юу вэ. Үүнийг тайлбарлаад өгөөч.

Эзэн нь хэсэг харж зогссоноо, "интеллект" гэж нэг юм байдаг юм аа. За байз чамд яаж тайлбарлая даа гэснээ. Хананы н...


бичсэн: Tji | төрөл: 2007/7/31 өдөр 01:02
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (48) | Сэтгэгдэл бичих

LIBERTARIAN SUMMER SESSION

Мэдэхгүйгээс бүү ай, харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс үүдэлтэй байх нь олон.

 

Монголын Либертари Сан, Нээлттэй Академиас хамтран "Либертари зуны сургалт"-ыг оюутан залуусын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Либертари зуны сургалтаар та хувь хүнийг эрхэмлэх үзэл, хувийн өмч, зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх зэрэг чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцаж, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх болно.

Энэ удаагийн сургалт 2007 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд "Дуган ха...


бичсэн: Tji | төрөл: 2007/7/10 өдөр 02:02
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (25) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant