libertari.mn | Форум
Блог хайлт:

Амьтны ферм ба МОНГОЛЫН УЛС ТӨР

Жорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан авир ямар их боломж олгодог тухай өгүүлсэн нь өнөөгийн монголчууд бидний улс төр, нийгмийн дүр төрхийг шууд хуулаад тавьчихсан мэт санагдаж билээ.

Амьтад ирээдүйгээ өлсөглөн хийгээд ташуураас ангид, бүгд тэгш эрхтэйгээр төсөөлж, хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг тийм нийгмийг бий болгохыг хүссэн байна. Гэтэл "Ямар ч амьтан бусад амьтнаа алж болохгүй" гэж байсан хууль нь "Ямар ч амьтан бусад амьтнаа учир шалтгаангүйгээр алж болохгүй" хэмээн өөрчлөгдөж, тэр учир шалтгаан нь гахайнуудын тайлбараар ойлгогддог болов. Тэд ямар учраас анх бичсэн хууль нь өдөр бүр аажмаар өөрчлөгдөж, гахайнуудын заавраар газар сайгүй архирах ноходын хяналтан дор үг хэлэх эрх нь хумигдах болсныг, мөн буруугүй ч буруутгагдан ойлгомжгүй байдлаар хэрэгт яагаад унадаг болсноо мэдсэнгүй. "Бүх амьтан тэгш эрхтэй" гэсэн зүйлийх нь төгсгөлд хэзээ ч юм бэ "...боловч зарим амьтад илүү эрхтэй" гэж нэмж бичээд энэ илүү эрхийг гахайнууд эдэлдэг болсон байв. Гэхдээ хамгийн харамсалтай нь үүнийг мэдээд ч амьтад цочиж, хачирхасангүй. Тэд ийм л байсаар ирсэн, ийм л байх ёстой мэт харж байлаа. Үнэндээ тэдний тэмцлийн зорилго мартагдан алдарч, амьтад өмнө ямар байсан одоо ямар байгааг харьцуулах чадваргүй болжээ. Нэг үгээр фермийн түүх гахайнуудын хүссэнээр засварлагдаж, нэг мэдэхэд хувьсгал хийгчид нь дайсан, эрүүл саруул сэтгэгчид нь урвагч болсон байв. Амьтад гахайг "гахай" гэж дуудахаа ч аль эрт больж. Тэд  түүнд хандахдаа үргэлж албан ёсоор "Манай гарамгай удирдагч, нөхөр ..." гэцгээхийн сацуу тойрон хүрээлэгчид нь түүнд зориулж "Бүх амьтадын эцэг", "Муу муухайг даран сөнөөгч", "Хонийг хамгаалагч", "Нугаснуудын дотно нөхөр" гэх мэт цол гуншин бодож олон, түүний мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл, мөн газар газрын амьтад, тэр дотроо дарлагдаж, боолчлогдож байгаа ядуу зүдүү амьтдыг хайрладаг их хайрынх нь тухай өдөр шөнөгүй сурталчилна. Тиймээс тэнд нэг тахай нөгөөдөө "Манай удирдагч, нөхөр гахайны заасны дагуу би долоо хоногт долоон өндөг дарсан" гэж хэлэхийг, эсвэл шалбаагны ус уугаад ихэд сэтгэл ханамжтай байсан хоёр үнээ "Нөхөр гайхан удирдсаны ачаар энэ ус ямар сайхан амтагдаж байна аа" гэж дуу алдахыг сонсох нь гайхаад байх зүйл биш бөгөөд ферм дэх ерөнхий сэтгэгдэлийг гахайнд зориулан зохиосон "Магт дуу"-гаар илэрхийлэхэд л хангалттай.

Тэр дуу нь:

"Өнчирч үлдэгсдийн эцэг, Аз жаргалын булаг, Тэнгэрийн наран мэт, Нөхөр удирдагч! таны өгөөмөр сэтгэлийн ачаар..." эсвэл

"Нөхөр удирдагч! Хэрэв би зулзагатай бол, Түүнийгээ том болтол өсгөнө, Тэр маань анх хэлд орохдоо, Нөхөр удирдагч хэмээн таны нэрийг дуудах болно" гэх мэт утгатай.

Амьтад өмнөх дарангуйлагчдын ноёрхолыг унагаах гэж тэмцэхдээ ийм эмгэнэлтэй ядмаг зорилго тавиагүй бөгөөд гахайнуудын дарангуйлал, басамжлал нь тэднийг эрх чөлөөний тэмцэлд дуудсан тэр өдрийн төсөөлж байсан зүйл нь биш байлаа. Гэвч яагаад эрх чөлөөний төлөөх тэмцэл нь дахин нэг шинэ дарангуйлагчыг гаргаж, тэдний хувьд юу нь яачихаад байгааг ойлгох чадвар аль хэдий нь үгүй болсон байв.

Харин бидний хувьд...

1990 оноос ардчилал руу тэмүүлэн, хуучин улс төрийн тогтолцоо, түүний сэтгэлгээний хэв маягийг өөрчлөх гэж тэмцэхдээ бид өнөөгийнх шиг өөрсдийгөө дархалчихсан эрх дархтнуудын шинэ ангийг бий болгох ийм зорилго тавиагүй. Сүржин уриа, нүсэр шоугаараа ард түмний амьдралыг орлуулдаг; хүчирхийлдэг, ялгаварладаг, хонзогнодог байдлаараа иргэдээ айлгаж ичээдэг; бие биенээ магтаж, өөрсөддөө таалагдсан шалгуур номинациар өөрсдийгөө шагнаж дөвийлгөдөг; сонгуулийг ч бас өөрсдөд нь зориулсан, ганц сонголттой ёслолын үйл ажиллагаа гэж бодон, санаснаас нь өөр үр дүн гарахтай зэрэг зөвшөөрөхгүй, ийм байх ёсгүй хэмээн бачимдаж, сонгуулийг будлиантуулж, сонголтыг улайран засварладаг; албан тушаалдаа насаараа хадагдсан мэт дөвчигнөж, сандал ширээгээ угсаа залгамжлуулах шахсан ийм лидерүүдийг /эздийг/ бид хүсээгүй. Тэд яг л Жорж Орвеллийн "Амьтны ферм"-д гардаг гахайнууд адил. Энэ бол бидний ардчилалд хөл тавихдаа төсөөлж байсан зүйл биш. Сүүлийн арав гаран жилд ард түмний сонголт эцсийх, түүний хүч, эрх мэдэл дээд, үүнийг өөрчлөх үгүйсгэх аливаа зүйл, ямарваа хэлбэрээр байх ёсгүй хэмээн тогтож асан иргэдийн дотоод итгэл үнэмшил, ардчиллын ёс зүй, Үндсэн хуулийн зарчим өнөөдөр эвдэгдэн, хөсөрдөж байна.

Гэхдээ монголын ард түмэн муйхар дүртэй, зандачсан өнгөтэй, хэт өргөмжлөгдсөн эрх мэдлийн хэнээтэнгүүд /харамсалтай нь энэ улс төрчдийн маань үндсэн дүр төрх болчих гээд байна/-ийн бодсон шиг "Амьтны ферм"-ийн амьтад лугаа болхи, мулгуу, харалган биш ээ. Үүнд би итгэдэг. Тийм бус байгаасай ч гэж найддаг. Үүний учир нь би "Монголын ардчилал"-ыг ардчилагч нэртэй ашиг хонжоо хайгчдын амьдралаа өөд татах хэрэгсэл нь, нөгөө талаар зэрэмдэглэгдэж булингартсан ардчиллыг цэвэрлэж тордохоос илүүтэйгээр ард түмэнд айдас болгон үзүүлж хуучнаа сэргээхийг эрмэлзэх өгөршиж үхжирсэн улс төрийн хүчний буцаж сэргэх амин тариа болгочихгүй байлгахыг хүсэж байна.

Эцэст нь хэлэхэд лидерүүдийг хүндэтгэнэ гэдэг бол мэдээж эерэг зүйл. Тэднээс сур, тэднийг ажигла, тэднийг судал бас сурга. Харин тахин шүтэж болохгүй. Тэгвэл тэд фермийн шинэ эзэн, харгис хомхой "гахай" л болж хувирна.

2004.07.15


бичсэн: Tji | төрөл: 2007-04-28 өдөр 11:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (22) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



sar shinii mend
yerunhiilugchiin tsaaziin yld monotorium hiij horiglosontoi bi sanal 1 bgaa Taniigch gesen ene bair suurin deer vzel bodliin huwiar bolood uls turiin bairnaasanch sanal 1 baigaa gedegt itgej bna zarim 1 hvmvvs niigmiin setgel zvi boloogvi bhad iim zvil hiilee gej eldewer yrih yum en zviliin tailbarlaltiig irgeded uguhduu paraktikiig logiktai hosluulj medeelel ugvvl yasan yum wee.Enenees uur zvil bichij chadahgvin asuuh zvil bwal ta nadtai uulzaaraa.95219561 dugaar deer bga
Бичсэн: Zandanhvv 17:35, 2010-02-22 | Холбоос | |


blushing
Бичсэн: Зочин 09:52, 2009-05-01 | Холбоос | |


sad whew! whew! whew!
Бичсэн: Зочин 15:43, 2009-04-06 | Холбоос | |


smilie018 A Bear A Bear happy sad winking big grin batting eyelashes party kiss love struck confused big hug tongue happy blushing surprise surprise Cool Cool Cool smilie190 smilie155 smilie145 smilie145 smilie140 smilie125 smilie125 smilie100 smilie101 smilie110 smilie115 smilie018 smilie018 smilie018 smilie018 smilie018 smilie018 smilie018 icon_idea
Бичсэн: Зочин 15:33, 2009-04-03 | Холбоос | |


m y a g a a
Бичсэн: Зочин 15:21, 2009-04-03 | Холбоос | |


raised eyebrow yin yang Tatajunah star Mad Twisted Evil Rock ya A Bear A Bear icon_redface smilie237 smilie236 smilie230 smilie225 smilie226 smilie227 smilie223 smilie221 smilie220 smilie222 smilie219 smilie218
Бичсэн: Зочин 15:19, 2009-04-03 | Холбоос | |


hi
ene zohioliig komik helbereer, Mongol heleer IRMUUN LIFE gd setgvvld havsargaad gargasan bna lee tvvnii olj avch unshaarai
Бичсэн: agaa 13:39, 2009-01-26 | Холбоос | |


Zaaval unshih nom
Анимал Фарм их сайн ном. Хунд юмийг ялангуяа улс торийн асуудлийг олон талаас ни харж юу болоод байгааг ойлгож ухаарч байхад их хэрэгтэй ном. Болобсролтой залуу хун бур уншаацай гэж хусэх байна.
Бичсэн: Зочин 07:49, 2008-11-26 | Холбоос | |


manaihaar zochlooroi
хэхэ зугээрл сонирхуулж бгаам шуу за за орохгуй бсан ч болно доо yho:d==
Бичсэн: Chinee4747 19:32, 2008-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэр хүүхэлдээн кино Сансар ТВ гээр байнга гардаг юм аа. Гэхдээ англи хэл дээр нь гаргаад байдаг. Уул нь орчуулаад үзүүлбэл илүү хүртээмжтэй үзэх байх шүү.
Бичсэн: Tji 18:28, 2007-11-13 | Холбоос | |


KINOG ni gargah heregtei
анимал фарм гэдэг энэ зохиолоор хийсэн хуухэлдэйн кино байдаг юм билээ монгол дээр орчуулаад ТВ-ээр гаргабал олон хун узнэ дээ
Бичсэн: зочин 00:09, 2007-11-10 | Холбоос | |


Сэтгэгдэл
Блогоор минь зочилсонд баярлалаа Цогбадрахаа. Миний блог бүх хүнд нээлттэй. Бичлэгүүдийг эх сурвалжийг нь заагаад ашиглах нь бас адилхан нээлттэй.
Зөвшөөрөл хүссэнд тань талархаж байна. Applause
Бичсэн: Tji 19:41, 2007-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.
Бичсэн: Цогбадрах (зочин) 18:40, 2007-09-30 | Холбоос | |


AMJILT
сайн байна уу.
Таны ном сонирхолтой санагдлаа. Би дуустал ни уншинаа. Таны хийж буй зориж буй ажилд амжилт хүсэж байна.
Бичсэн: moon (зочин) 16:30, 2007-08-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Номыг 3500 төгрөгний үнэтэйгээр худалдаанд гаргасан. Сэтгэгдэл бичиж санал бодлоо илэрхийлсэн хүмүүст баярлалаа. Саналуудыг бодож аль болох бүтэх талаас нь оролдож байна аа. Smile

Зассан: Tji хэзээ: 5.12.2007 08:14
Бичсэн: Tji 09:13, 2007-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив