libertari.mn | Форум
Блог хайлт:

Үгс... 2007 таны оюуны хэрэгцээнд

Блог дээр байсан нийтлэлүүдээ эмхтгээд "Үгс... 2007" гэдэг ном гаргалаа. Номонд зориулж Чимид багш, Баабар хоёр сайхан үг бичиж өгөв. Хэсгээс нь дор сийрүүлбэл...

"Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно.

Др. Проф Б.Чимид

Орчин үеийн ихэнхи хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээллийг мэдлэгийнхээ хүрээг тэлэх багаж болгон ашигладаг, нийгмийн тийм хэсгийг нь боловсролтой гэж нэрийддэг. Иймдээ ч Элиот бичихдээ: Мэдээлэл дунд дарагдсан мэдлэг минь хаачив? Мэдлэг дунд дарагдсан ухаан минь бас хаачив? хэмээн сүүрс алдсан нь бий. Мэдээлэл дунд дарагдсан оюуныг чинь ухаж гаргахад "Үгс..." их тус болно.

Баабар

 

Либертари үг

«"Бурхад хүнд атаархдаг" гэсэн үг хүн төрөлхтөнд шинэ цаг үеийг авчирсан гэдэг».

Энэ үгийг анх сонсоод учрыг нь сайн ухахгүй "хүн л бурхадад атаархаж, тэдэн шиг байхыг хичээж ирсэнээс бус, бурхад хүнд атаархана гэж үү? Тэгээд ганц үг ямар шинэ цагийг авчирав" гэж тоомжиргүйхэн, гайхан бодож билээ. Хожим эрх чөлөөний философи "либертари үзэл"-тэй танилцан "Бурхад хүнд атаархдаг" гэх үгийн гүн утгыг ойлгосноор, энэ үг хүн төрөлхтнийг өөрчилсөн шигээ намайг өөрчилж, "хүн байхын мөн чанар"-т суралцуулсан юм.

Бурхад бурхадынхаа зам мөрөөр явж, алдах ёсгүй гэсэн ганцхан л сонголттой бол харин хүн бурхныг дагах үгүйгээ өөрөө л сонгож, бурхнаас гадуур өөр зүйлд итгэж бас алдах эрхтэй байдагтаа бурхадаас илүү эрх чөлөөтэй аж. Эндээс "хүн мөн чанартаа эрх чөлөөтэй, тэрхүү эрх чөлөөнд нь бурхад атаархдаг юм" гэсэн үг гарчээ.

Тийм ээ, урд хүмүүс хүний амьдралыг бурхад мэдэж, захирдаг гэж итгэдэг байлаа. Энэ итгэл бидний хариуцлагыг хязгаарлаж байсан юм. Одоо хүмүүс өөрийгөө мэдэж, захирах ёстой гэсэн шинэ итгэл үнэмшил бий болсноор бид бурхдад нялзааж байсан хариуцлагаа өөрсдөө үүрэх болж.

Бурхнаас гадуур сонголт хийх эрхийн тухай энэ үг, хариуцлагаа өөрсдөө үүрэх сэтгэлгээ XVII-XIX зуунд оюуны тэсрэлтийг авчирч, хүн өөрөө өөртөө эзэн байх тэр эрх чөлөөг бий болгохдоо, хүмүүс бурхантай биш өөрсөдтэйгээ гэрээ хийн, бурхадын нэрээр бус өөрийнхөө нэрээр өөрсдийгөө удирдаж, өөртөө эрхэмсэг байх тэр чөлөөт нийгмийг төсөөлөх боломжийг олгосон билээ.

Чөлөөт нийгмийн тухай төсөөлөл өнөөдөр олон талаар бодит байдал болж, хүн төрөлхтөн шинэ эзэн хайх бус өөрөө өөртөө эзэн байхад /"хүн байх" мөн чанартаа/ суралцаж байна.

Харамсалтай нь өөрөө өөрийгөө мэдэх хүний энэ хүсэл мөрөөдлийг үл тоомсорлон, эрх чөлөөг бусниулагч Гитлер, Муссолини, Сталин нарын "чөлөөт нийгмийн дайснууд" одоо ч бидний дунд байсаар. Тэд одоо өмнөхөөсөө илүү ухаантай бас анир чимээгүй болсон. Гэхдээ тэд бидний эрх чөлөөнөөс аажим аажмаар хумсалсаар... гэмгүй сайхан царайлсаар... гагцхүү аятай боломж тохиохыг хүлээсээр л байна.

Харин бидний мэдлэг /боловсрол/ тэдний хувьд хамгийн аймшигт дайсан нь байдаг!

Засаг төрийг өөрчилж, өөрийн амьдралаа мэдэж, шийдэж болох таатай нөхцөлийг ардчилал өөрсдөд минь оноочихоод байхад, бид бүхэн хэн нэгэн тэвчишгүй дарангуйлагчдаас арай хийж салсан мөртлөө оронд нь өөр нэгийг суулгахыг л яараад байхаас, боолчлолыг тууштай үзэн ядаж, бүр мөсөн салах ёстой эсэхээ бүрэн шийдэж чаддахгүй л байх шиг...

Энэхүү эмхтгэлд орсон нийтлэлүүд нь янз бүрийн цагт бичигдэж, тэдгээр цагтаа хэвлэлээр дамжин уншигч Танд хүрч байсан хэдий ч дарангуй бодолтнуудад  "дарангуйлагч" болох боломжийг нь олгохгүй юмсан гэх мөхөс ухаарлаар уншигч Тантай ахиад нэгэнтээ санал хуваалцахыг хүслээ. Таны таашаалд нийцэх буй заа.

Tji...


бичсэн: Tji | төрөл: 2007-05-03 өдөр 12:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (120) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



D TANIIG ZAVGUI BOLSON GEDGIIG MEDJ BGAA. GEHDEE ENE BLOGIIG URGELJLUULEED YAVJ BOLOHGUI YUMUU. HEN NEGNEER TUSLUULAD CH YUMUU...
TAND AMJILT HUSY
Бичсэн: Зочин 23:34, 2009-12-27 | Холбоос | |


дажгүй юм аа
Бичсэн: õýõý (зочин) 22:10, 2009-01-14 | Холбоос | |


he he
bi ardchilalgui ardchilsan orond amidarch bui negen mongol oyutan bilee.tanii uguulel niitlel uzel bodol nadad maash ih taalagddag.buhimdaj zovj yavdag zuil mine ihevchilen eh ornii tuluuh ug baidag ni sonin.bi tanii helsen gantshan laag asaaj bgaa bas blog neesen orood uzeerei.tand undur amjilt husii.mongoliin tuluuh setgeltei ard olon yeiin yed uudlun devjig. happy
Бичсэн: Зочин (зочин) 16:49, 2008-10-15 | Холбоос | |


he he
bi ardchilalgui ardchilsan orond amidarch bui negen mongol oyutan bilee.tanii uguulel niitlel uzel bodol nadad maash ih taalagddag.buhimdaj zovj yavdag zuil mine ihevchilen eh ornii tuluuh ug baidag ni sonin.bi tanii helsen gantshan laag asaaj bgaa bas blog neesen orood uzeerei.tand undur amjilt husii.mongoliin tuluuh setgeltei ard olon yeiin yed uudlun devjig. happy
Бичсэн: navchaa (зочин) 16:48, 2008-10-15 | Холбоос | |


he he
bi ardchilalgui ardchilsan orond amidarch bui negen mongol oyutan bilee.tanii uguulel niitlel uzel bodol nadad maash ih taalagddag.buhimdaj zovj yavdag zuil mine ihevchilen eh ornii tuluuh ug baidag ni sonin.bi tanii helsen gantshan laag asaaj bgaa bas blog neesen orood uzeerei.tand undur amjilt husii.mongoliin tuluuh setgeltei ard olon yeiin yed uudlun devjig. happy
Бичсэн: navchaa (зочин) 16:48, 2008-10-15 | Холбоос | |


he he
bi ardchilalgui ardchilsan orond amidarch bui negen mongol oyutan bilee.tanii uguulel niitlel uzel bodol nadad maash ih taalagddag.buhimdaj zovj yavdag zuil mine ihevchilen eh ornii tuluuh ug baidag ni sonin.bi tanii helsen gantshan laag asaaj bgaa bas blog neesen orood uzeerei.tand undur amjilt husii.mongoliin tuluuh setgeltei ard olon yeiin yed uudlun devjig. happy
Бичсэн: navchaa (зочин) 16:46, 2008-10-15 | Холбоос | |


bi huduunii hun hotod baigaa naiz ruugaa zahisan bolovch oldohgui bna yavah zav gardaggui gehchilen shaltag toochih yum hevlel zahialgad oruulahgui yum uu

tegvel naiz ni tarhia tejeeye happy
Бичсэн: Soyol 20:06, 2008-07-24 | Холбоос | |


Аль эрт хагас жилийн өмнө мөнгө босоод, ном хэвлэгдээд олон нийтэд хүрчихсэн. Дэлхийн өнцөг бүрээс хандив өгсөн тэр дундаа Япон, АНУ, Германд суугаа blogmn.net-ийн унштгч, бичигч нартаа маш их баярлсан шүү.
Та бүгдийн өгсөн мөнгөөр 15000 ном хэвлэж олон хүнд үзэл бодлоо хүргэсэн.
happy big hug
Бичсэн: Зочин 19:55, 2008-03-13 | Холбоос | |


tji bagsh gegchee ta ooroo mongo huraah ayn zohiogood bgaa yumuu? esvel mongolchuud iim ogoomor boltson yumuu? bugd l mongo huraay dansaa nee l geed baigaa haragdaj bn ooroo oortoo mongo bosgoh geed baigaa yumuudaa happy
Бичсэн: Зочин 16:21, 2008-03-11 | Холбоос | |


ta shuu
та 2007 онд манай цургуули дээр ирж амжилтанд хурэх 9н алхам гэсэн лэкцээр санал бодлоо илэрхийлсэн тэр чини надаэд унэхээр таалагдсан та тэрнийгээ одоо энэ сайт дээрээ тавиж болох уу confused confused confused
Бичсэн: nnn 17:52, 2008-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
Шүүмжлэлийг хүлээж авлаа. Шинэ бичлэг хийнээ.
Бичсэн: Tji 22:01, 2007-07-25 | Холбоос | |


!!!
шинээр бичлэг бичих гэсэн үнэхээр чадахгүй байна 2ийн хооронд ингэж байлгаж байхаар бүр мөсөн хаачдаг юм бил үү дээ мэйл чинь нээх сонин болж ирээд болохгүй байсан сүүгээр захиа бичдэг гэдэг шиг тусгай фонд хэрэглэж баридаг юм уу
ийм л байна шинэ бичлэг нэмээч ээ блогтоо! Ямар миний блог биш олон хүн орж гардаг блогтой байжийж!!!
Бичсэн: uka 15:13, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тиймээ би ч амжихгүй л байна одоо л гэхэд ажилдаа явах гээд яараад л байж байна
Бичсэн: uka 21:34, 2007-06-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
uka хариу бичиж амжилгүй удсанд уучлаарай. Улаанбаатарт өнөөдөр л орж ирж байна. одоо ч бас тухтай бичиж нэтэд сууж амжахгүй л байна. happy
Бичсэн: Tji 12:56, 2007-06-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
ингэхээс ч өөр аргагүй юм байна даа миний толгойд одоогоор ямар ч зүйл орж ирэхгүй байна ажлаас өөр бодогдож байгаа юм ч алга! үймүүлсэндээ хүлцэл өчье
Бичсэн: uka 11:21, 2007-06-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив