Зүүд 3...
Зүүр түүрхэн бодлын үзүүрт бүдэг бадагхан санаа эргэлдэж, аниргүй тэгээд өнгөгүй бас үнэр ч үгүй зүүдний ертөнцөд зүрх сэтгэлээ эзэгнүүлэн би мөнөөх л эл хуль том танхимд, үй олон шургуулгын өмнө зогсож байна. Өнөөх л зүүд....
Анзааран харах агшинд тодрон гэрэлтэж, нэр хаягаа сэтгэлд шивнэх тэр л шургуулгануудаас бусад нь бодол санаад үл өртөн бүрэлзэх энэ газар надад "хий хоосон зайд хөвөх тоосны ширхэг агаар зүсэхийг сонсож болох мэт" аниргүй санагдана.
Тийм ээ, аниргүй эзэгнэсэн зүүдэндээ би нам гүмхэн бодлоо уншин хэсэг зогслоо. Тэгээд шөнө болгон уншдаг тэр л шургуулгандаа дөхөн очиж, түүний бариулд хүрсэн авч зог туслаа. Зүүд болгоны минь тайлал болсон энэ л шургуулган дээр өөр үгс, гэхдээ ертөнцийн хамгийн сайхан үгсийн нэг бичигдсэн байсанд өөрийн эрхгүй гайхширан зог тусаж буй маань энэ.Тархинд минь "энэ өөр зүүд байна, өөр өөрдөө баяр бэлэгдсэн нэг л сайхан зүүд байна" гэх үгс нисэн орж ирлээ... тийм ээ, энэ үгсийг ухаан минь бус дотоод хүн маань надад шивнэж зөнгөөрөө би бодлоосоо өмнө шургуулган доторхыг мэдэрлээ.
"Happy birthday". Шургуулган дээрх энэ үгийг хараад би амьдралдаа маш цөөхөн төрсөн өдөрт очиж тэмдэглэлцсэн, гэхдээ тэдгээр төрсөн өдрүүд миний хамгийн дотны хүмүүсийнх байсанд, ...бас тэр өдрүүд инээд хөөрөөр цалгисан тэр л хэвээрээ сэтгэлд гүн хоногшсоныг эргэн санаж байна.
Дурсан санагдах тэр өдрүүд сэтгэлд салхин хээ хээнцэрхэн хаялж бодолд минь эрэмбэтэйхэн эргэлдэх тэр л цагаар өнгөгүй, аниргүй зүүднээсээ би халин гарч жаргалтай өнгө, хөгжилтэй айзам цалгин эгшиглэж, бас тэгээд анхлим үнэрс сархад адил сөгнөгдсөн өөр нэгэн зүүд рүү тэр л шургуулгаар дамжин нисэн орлоо.
Одоо бол миний зүүдийг төрсөн өдрийн бялуу, түүн дээрх лааны гэрлүүд эзэгнэж, бодлын минь хэлхээсийг "хэний төрсөн өдөр" гэсэн гурван үг л асуулт болон зангидна.
Энэ бодлыг тайлах мэт лааны хурц гэрлийн завсараар "Happy birthday Jije" гэх үгс улам бүр тодорход, надад зүүүдлэгдэх мэт энэ зүүд үнэндээ минийх бус Jije-гийн зүүд байж, түүний сэтгэлийн хөг, өнгөөр чимэглэгдсэн зүүдний ертөнцөд нь би өөрөө харин зүүд болон шингэж буйгаа ухаарлаа.
Happy birthday Jije.
2000.12.11
бичсэн: Tji | төрөл: 2007-04-06 өдөр 09:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Зассан: Tji хэзээ: 1.30.2008 11:03
Хааяа хатуу үг байх хэрэггүй гэж үү? Дан цулгуй цагаан цаас шиг л юм энэ сэтгэгдлүүд чинь. Харин миний хар өнгөтэй сэтгэгдэл алга болчиж.
Гэхдээ таны л шийдэх хэрэг. Хүн өөрөөрөө л бусдыг жишдэг гэл үү?
Сүүлдээ өөр бусад сургуулиудаар зүүд тарчихсан, "Монголчууд" ч билүү нэг сонин дээрээс би өөрөө хэсгийг нь олж уншиад гайхаж байж билээ.
Мэдэхгүй юм аа. Анх зүүдийг бичихдээ нэг эртний хятадын үлгэр байдаг. Нэг хатан үхээд тэнгэрийн оронд очоод өөрийнхөө хувь төөрөгийн тухай ном уншдаг. Тэр үлгэрийн ушаад шөнө нь төв номын сангийн шургуулга болгож зүүдлээд, оюутан байсныг хэлэхүү, шөнө өлсөж сэрээд, хоол унд иргүүлээд бөөн паянтай, гэхдээ их сонин зүүдтэй амьдрал байж билээ.
Одоо харин миний зүүд дэндүү бодит амьдралын тухай болчихоод уйтгартай байгаад байна даа.
Зочин чухам хаанаас юу уншиж, юу үзсэн юм бүү мэд дээ.
Нээрээ надад нэг таалагддаг үг байдаг юм. "Үзэл бодлоо хэн нэгэнтэй хуваалцаад үз. Ихэнхдээ тэд би аль эрт мэддэг л байсан ш дээ гэж хариулах вий. Гэсэн хэдий ч тэд эдгээр үзлийн тухай эргэцүүлж бодсон нь нэг ч үгүй. Зүгээр л их мэдэгчийн дүрд тоглох дуртай хүмүүс, тэр дүрээ эсгэж буй нь л тэр" гэж.
Хүндэтгэсэн Д.Ганзориг
Сэтгэгдэл бичих