libertari.mn | Форум
Блог хайлт:

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо х...


бичсэн: Tji | төрөл: 2007-05-25 өдөр 16:25
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (31) | Сэтгэгдэл бичих

Үгс... 2007 таны оюуны хэрэгцээнд

Блог дээр байсан нийтлэлүүдээ эмхтгээд "Үгс... 2007" гэдэг ном гаргалаа. Номонд зориулж Чимид багш, Баабар хоёр сайхан үг бичиж өгөв. Хэсгээс нь дор сийрүүлбэл...

"Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно.

Др. Проф Б.Чимид

Орчин үеийн ихэнхи хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээл...


бичсэн: Tji | төрөл: 2007-05-03 өдөр 12:59
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (120) | Сэтгэгдэл бичих

Амьтны ферм ба МОНГОЛЫН УЛС ТӨР

Жорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байда...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-28 өдөр 11:59
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (22) | Сэтгэгдэл бичих

Зарим нэг азарган тахиа өөрсдийгөө донгодохоор НАРЫГ МАНДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ...

Утсанд маань гомдоллож, үг хаясан найзуудын минь мэссэж олон иржээ. Ажил ихтэй байгаад тэгсэн үү, анзаарсангүй. Нээрээ найзуудтайгаа элдэв сонин ярьж, цуг суугаагүй удсан байна шүү. Тэгээд ойрмогхон тэдэнтэйгээ уулзаж, энэ тэндэхийн сонин хачинг ярьж суутал нэг найз маань биднийг хөгжөөн хошигнолтойгоор нэгэн зүйл өгүүлсэн нь надад нэгийг бодогдуулав.

Найзын минь ярьсан хошигнол "бурханы сургаалийг монголд лам нар хэрхэн авч ирсэн тухай". Түүний энэ яриа эхэндээ хөгжилтэй байсан авч эцэстээ надад жаахан эмгэнэлтэй санагдаж, гуниг төрүүлсэн юм.

Бурхан ба лам

Найз ярьсан нь: «Анх энэ лам э...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-20 өдөр 14:29
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Монголын тархи ГООЖИЖ БАЙНА...

Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар.

Фридрих А.Хаек

"Оюунлагууд" ажил хаяа юу?

Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлага тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий барин хүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ард түмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийн сайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт л таа...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-15 өдөр 17:54
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (19) | Сэтгэгдэл бичих

Гал унтраагч улс төрчид УЛС ТӨРИЙН ГАЙ ТҮЙГЭР

Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг "Хаанаас хийсч ирсэн гай вэ" гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй "гай түйтгэр" улс төрөөс л хийсч ирдэг болоо шив дээ.

Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэж байж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүүтэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал ун...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-15 өдөр 16:24
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

Романтик хортонгууд ба ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУЛГАЙ

"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг."

Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг.

Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрий...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-14 өдөр 10:18
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Зүүд 3...

Зүүр түүрхэн бодлын үзүүрт бүдэг бадагхан санаа эргэлдэж, аниргүй тэгээд өнгөгүй бас үнэр ч үгүй зүүдний ертөнцөд зүрх сэтгэлээ эзэгнүүлэн би мөнөөх л эл хуль том танхимд, үй олон шургуулгын өмнө зогсож байна. Өнөөх л зүүд....

Анзааран харах агшинд тодрон гэрэлтэж, нэр хаягаа сэтгэлд шивнэх тэр л шургуулгануудаас бусад нь бодол санаад үл өртөн бүрэлзэх энэ газар надад "хий хоосон зайд хөвөх тоосны ширхэг агаар зүсэхийг сонсож болох мэт" аниргүй санагдана. 

Тийм ээ, аниргүй эзэгнэсэн зүүдэндээ би нам гүмхэн бодлоо уншин хэсэг зогслоо. Тэгээд шөнө болгон уншдаг тэр л шургуулгандаа дөхөн очиж, ...


бичсэн: Tji | төрөл: 2007-04-06 өдөр 09:12
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих

Зүүд 2...

Дахиад л би зүүдэллээ. Мөнөөх л эл хуль цэлгэр том танхим..., үйл олон шургуулганы өмнө зогсож байх. Харанхуй бүүдэг тэр танхимд хаанаас ч юм нарны бүдэгхэн гэрэл ертөнцийн түмэн тоосыг өөртөө татсан мэт манантан, зурвасхийн тусна. Тэр гэрлийн үзүүрт нэгэн шургуулга, үнэндээ бол түүн дээрх гарчиг миний сонирхолыг татлаа. "Jije-д бичсэн миний мэссэжүүд".

Гайхалтай нь тэр шургуулгын бариул нь халцарч элэгдсэн байх юм. Яагаад, хэн дандаа үүнийг онгойлгон уншдаг юм бол... үгүй ээ энд чинь би л орж ирдэг, энэ чинь миний л зүүд шүү дээ. Тэгэхээр би зүүдлэх болгондоо зөвхөн энэ шургуулыг татдаг ...


бичсэн: Tji | төрөл: 2007-03-23 өдөр 12:12
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (58) | Сэтгэгдэл бичих

Зүүд 1...

...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харанг...


бичсэн: Tji | төрөл: 2007-03-20 өдөр 11:05
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив